x

Намуудыг “шилэн” болгох санаачилгыг дэмжлээ

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлэх эсэх, Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт гэсэн хоёр асуудлыг үндсэн илтгэлдээ хөнджээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, зөвхөн тойргийн эрх ашиг, хатуу гишүүнчлэл мөнгөний сүлжээнээс үндэсний тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах, нийгмийн давхарга бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байгааг тэрбээр хариуцлагатайгаар мэдэгдэв.

Парламентад суудалтай болон суудалгүй намуудын удирдлагууд ч эрх баригч МАН-ын даргын энэ байр суурьтай санал нэгдэж буйгаа илэрхийлэв.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популизм газар авч, том төслүүд гацсан 30 жил өнгөрснийг Ерөнхий сайд шүүмжилсэнтэй олон хүн санал нэгдсэн.

Сонгуулийн санхүүжилтийн тухайд уул уурхайн хэдхэн компани, банкны эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөж, системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд бүтэн шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний нууц дохиураар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан, мөнгөний сонгууль болсон он жилүүд өнгөрсөн. Бид одоо энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын асуудал нь ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүснэ.

Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрх зүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, хэт мөнгөнөөс хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэв.

Энэ үеэр үг хэлсэн улс төрийн намуудын дарга нар, эрдэмтэн, судлаачид сонгуулийн тогтолцоог шинэчлэх, намуудын санхүүжилтийг ил тод болгох, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах зэргээр намуудыг “шилэн”, сонгуулийг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар тал талаас нь хэлэлцээд эцэслэн шийдэх боломжтой гэсэн Ерөнхий сайдын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжихээ илэрхийлж байлаа. 

Улс төрийн нам өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн төдийгүй нэг гэр бүлийн гишүүдийн нэгдэл төдий болж хувирсан. Улс төрийн нам бол төр, иргэнийг холбох гүүр байх ёстой. Энэ үндсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт өнөөдөр шийдэл хэрэгтэй байгааг АН-ын дарга Л.Гантөмөр онцолсон юм.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг сэргээх, дараа нь улс төрийн намуудаа чадавхжуулах замаар парламентын ардчиллыг бэхжүүлэх нь чухал байгааг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 44 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 48 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 11 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 18 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 40 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 48 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 11 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top