x

Л.Гантөмөр: Зарим УИХ-ын гишүүд таван давхар дээл өмсөж байна

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. 

Л.Гантөмөр "Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал бол "шударга ёс алга" гэдэг байна. Энэ үйлдэл авлигаар гарч ирж байна. Бид энэ авлигыг төрүүлээд байгаа "үндэс" рүү нь гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Хамгийн том асуудал улстөрийн намд байна. Улстөрийн нам юу болж хувирсан бэ, тэд тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, тодорхой тойрон хүрээлэгчдийг үг үйлдлийг хаацайлдаг гэр бүлийн байгууллага болж хувирсан байна. Цөөн тооны хүний эрх ашгийг хамгаалдаг "байгууллага" болж. Энэ бүхэн өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулсан судалгаанаас харагдаж байна. 

Иймээс улстөрийн намд өөрчлөлт авчрах хэрэгтэй. Нам төр, нийгмийн хооронд босгосон хана хэрмийг нураах ёстой. Иргэд олон нийтийн төлөөллийг төрд гаргаж ирдэг холбоосыг бид "гүүр" болгож өөрчлөх хэрэгтэй, энэ ханыг нураах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцооны асуудлыг өөрчилж, пропорциональ хувь тэнцүүлсэн системийг оруулж ирж, бодлого гаргадаг, ард түмний төлөөлөл хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Бага хурлын гишүүн их хуралд нэр дэвшдэг байдлыг өөрчилж, нээлттэй явуулдаг болгох ёстой юм. Багшаа хамгаалдаг багш, эмч нараа ойлгодог эмчийг, салбараа төлөөлж чадах хүнээ илгээдэг болгохгүй бол мөнгөнд дулдуйдсан хүмүүсийг хамгаалдаг систем арилахгүй. 

Улстөрийн намыг улстөрийн намын хуулиар дамжуулан цэвэрлэх хэрэгтэй. Одоо зарим УИХ-ын гишүүд таван давхар дээл өмсөж байна шүү дээ. УИХ-ын гишүүн хийж байна, бага хурлын гишүүн хийж байна, улстөрийн зөвлөлийн гишүүн хийж байна, аль нэг аймгийн намын дарга хийж байна, дээр нь төрийн сайд хийж байна. Ийм таван давхар дээлийг цөөхөн тооны хүнд өмсүүлснээр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бодлого гарахгүй байна.

УИХ-ын гишүүнийг аль нэг аймгийн намын дарга байхыг хориглох, мөн гишүүдийг энгийн иргэдийн төлөөлөл гэдэг асуудал руу авчрах, дэг хуулийг гаргах хэрэгтэй. Улстөрийн нам бол нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж чаддаг хүчин болж явах ёстой. 

Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй. Одоо байгаа мажиротар тогтолцоо бол мөнгөтэй хүн л гардаг тогтолцоо. Монголчууд мэдэж байгаа. Тэгэхээр цаашдаа нийгмийн, салбарын төлөөллүүдийг оруулж ирж чадах тогтолцоог гаргаж ирэх хэрэгтэй юм. Гарцаагүй сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бид дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө санал авдаг болох ёстой. Болзол, дэнчин авдгийг болих хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top