x

Т.Доржханд: Нэг хүний, нэг намын засаглалд орохоос бид зайлсхийх ёстой

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх УИХ-ын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд мөн мэдээлэл өглөө.

ХҮН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Шинэ Үндсэн хуулийн асуудлыг огт гаргаж ирээгүй бөгөөд өнөөгийн зохицуулалтаар хийх боломжгүй. Хоёрхон тохиолдолд буюу хувьсгал, үймээн самуун гарсан үед эсвэл засаглал солигдох үед боломжтой. 

Гэхдээ Монгол Улсад хувьсгал, үймээн самуун гарахыг аль ч улс төрийн намынхан хүсэхгүй. Бид ямар Африк, Латин Америкийн орон байгаа биш. Мөн хэрэв манай улс хаант засаглалтай, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай болсон үед Шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана. 

Тусгаар Монгол Улс ардчиллаа бэхжүүлээд явна гэвэл парламентын засаглалаа сайжруулахаас өөр аргагүй. Нэг хүний, нэг намын засаглалд орохоос бид зайлсхийх ёстой. 

Тэр агуулгаараа бид Шинэ Үндсэн хууль биш, харин тогтолцоогоо тордоод сайжруулаад явах шаардлагатай. Энэ хүрээнд манай нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэг агуулгаар сүүлийн хоёр жил идэвхтэй ажилласан. 100,000 гаруй иргэнээс гарын үсэг цуглуулж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаар мэдээллээ тарааж байгаа. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн хараат байдлаа сайжруулъя, сонгуулийн тогтолцоо, парламентын ардчиллаа бэхжүүлье гэдэг талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн. Тэд таатай хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсээд байгаа зүйл нь өөрчлөөд өгөөч ээ гээд байгаа юм. 

Зөвлөлдөх уулзалтад манай нам ажиглагчаар оролцоно. Шаардлагатай тохиолдолд асуулт асуугаад дотор нь оролцоод явна. Санал асуулгын ажлын хэсгээс дүн мэдээг нэгтгээд яаралтай УИХ-д өгөөрэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 15 мин Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2 цаг 16 мин Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2 цаг 29 мин Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 5 цаг 0 мин Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 5 цаг 2 мин Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 5 цаг 4 мин "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 5 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 5 цаг 6 мин АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 6 цаг 49 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 6 цаг 50 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 6 цаг 56 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 56 мин Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дэх химийн хорт бодисын хэрэглээг багасгах төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 57 мин Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар орлуулах гээд байхгүйгээр бодит үр дүнг дээдлэн ажиллавал иргэдийн дэмжлэгийг авч чадна 6 цаг 57 мин "Orion" сансрын хөлөг Дэлхий рүү буцах замынхаа талд явж байна 7 цаг 0 мин Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Даваанасан алт, хоёр бөх хүрэл медаль хүртлээ 7 цаг 1 мин "Барселона" шүүлттэй холбоотой гомдол гаргав 9 цаг 0 мин Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1214 удаагийн дуудлагаар 1568 хүний амь насыг авран хамгаалжээ 9 цаг 0 мин Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 9 цаг 5 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж...
Top