x

Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэлээ

Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдлийг өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг ч бас хамтад нь хэлэлцсэн байна. Өнөөдрийн хуралдаанаас Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэжээ.

Сануулахад, өнгөрөгч нэгдүгээр сарын 19-нд хуралдсан АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар АН-ын даргыг сонгох сонгуулийг явуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өрсөлдөж, Л.Гантөмөр эхний санал хураалтаар олонхийн /50,6 хувь/ санал аван АН-ын даргаар сонгогдсон юм. Мөн өдөр АН-ын Их хурал хуралдаж Л.Гантөмөрийг намын даргаар батламжилсан юм.

АН 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш албан ёсоор намын даргагүй явж ирсэн бөгөөд сүүлийн гурван удаагийн сонгуульд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга намаа төлөөлөн СЕХ-нд нэр дэвшигчдээ, намаа бүртгүүлж ирсэн. Харин өнөөдөр Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрээр АН гурван жилийн дараа албан ёсоор намын даргатай болж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top