x

Н.Алтанхуяг: Миний өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр дуудах хэрэгтэй

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдөр "Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулан гэрчээр Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягыг дуудсан юм. 

Сонголын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би гурав дахь удаагаа гэрчээр оролцож байна. Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж, нотлох баримтыг нягталж байгаа нь бол том алхам. Энд Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гавьяа ч их байгаа байх. Гэхдээ юманд жаахан улстөржихгүйгээр хандмаар байна. Түүнээс Х.Баттулга тэгсэн байж магадгүй гэдэг үндэслэлээр яримааргүй байна. Төмөр замыг 2010 оноос эхэлж ярих ёстой. Т.Доржханд гишүүн ч нэг зүйлйиг буруу ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар өөрөө бодлого гаргаад хийдэг юм биш. УИХ-аас гаргасан баримт, тогтоол, хуулийн хүрээнд явагддаг. Монгол Улс 2010 онд тогтоол гаргасан, Ерөнхий сайд нь Сү.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байсан, нам ярьж байгаа бол шүү. Энэ төмөр зам бол хөгжлийн асуудал мөн, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх нь зөв юм гэж үзсэн. Ийм л агуулгаар Засгийн газрын тогтоол гаргаж байсан. Яагаад миний өмнө Ерөнхий сайд байсан хүмүүс энд орж ирж суухгүй байгаа юм, гэрчээр дуудах хэрэгтэй. Яагаад өмнөх он цагийг нь та нар улстөржөөд тасдаад хаячихаад байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 46 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 50 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 13 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 20 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 42 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 50 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top