x

Н.Батбаяр: "Чингис бонд" орж ирээгүй бол долларын ханш 10,000 гарах байсан

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банкны сонсголд оролцож, "Чингис бонд", "Гудамж" төсөлтэй холбогдуулан асуултад хариулав. Тэрээр сонгсголыг удирдаж буй Б.Энхбаяр, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын асуултад маш оновчтой хариулж, далимд нь эрх баригчдыг чадварлагаар шүүмжилж байсан тул сүүлдээ завсарлага авч, хүчээр сонсголыг зогсоосон юм. 

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр "2012 онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ огцом унаж эхэлсэн. Энэ үед Монгол Улсыг хүнд байдал хүлээж байсан учраас санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд Чингис бондыг босгосон. Бонд босгоход цаг хугацаа их чухал байдаг. Хэзээ бонд босгохоос ихээхэн хамаардаг. Ямар үйл явдал болж байгаа үед бонд босговол хүү нь бага байх вэ талаар судалсны үр дүнд хийсэн. Хамгийн сүүлд босгосон бонд 8.65 хувийн хүүтэй боссон.

Би Хөгжлийн Банкны сонсголыг ойлгохгүй байгаа. Саяхан боссон бонд бол энэ сонсголын үр дүн юм. Дэлхийн хөрөнгө оруулагчид манайхыг ингэж үнэлж байна. Хоёрдугаарт бэлэн болсон төсөл ч байгаа, бэлэн болоогүй ч байгаа. Эхлээд мөнгө бий болгож ажиллая гэсэн үндэс дээр энэ төсөл боссон. Тэгээд Эгийн голын усан станц гэх томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлсэн. Аливаа бүтээн байгуулалт хийгдэхийн тулд заавал зураг төсөл явагддаг. Энэ бүхэнд өөрсдийн хугацаа шаарддаг учраас эхлээд мөнгөө босгоод дараа нь ажлаа хийсэн. Хүүний хувьд жилд 70 сая ам.долларыг төлж байсан.  Би тооцоолж үзэхэд 2013 онд мөнгө босговол илүү өндөр хүүтэй болно. 2012 онд илүү бага хүүтэй босно. Энэ хүүнийхээ зөрүү дээр ашгаа хийчих юм байна хэмээн тооцоо хийсэн.  

Хөгжлийн Банк дээр анх 580 сая доллар орж ирсэн. Тэр менежментийг Солонгосчууд хийхдээ зээл олгохгүй, байршуулахгүй байсаар байгаад алдагдал хүлээсэн. 

Хөгжлийн Банканд доллар орж ирсний дараа Монголбанктай хамтран найман хувийн зээлийг бий болгосон. Орон сууцны найман хувийн зээл бол Чингис бондын үр дагавар юм. Доллартой босон учраас бид төгрөг нийлүүлэх бололцоотой болсон. Ингэснээр Монголчууд 10, 20 хувийн хүүгээс 8, 6 хувийн хүүгээр байртай бололцоо бүрдсэн. Төгрөг нийлүүлэх асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчтэй яагаад зоригтой орсон бэ гэвэл 2012 онд Монголын гадаад худалдаа хоёр тэрбум долларын алдагдалтай байсан. Энэ бол долларын ханш муудна гэсэн үг. Судалгаа хийж үзэхэд 2014 он гэхэд манай гадаад худалдаа нэмэхтэй болно гэж тооцоолсон. Тиймээс бид экспортыг дэмжих, импортыг орлох зүйлд хөрөнгө оруулалт хийсэн. 

Хэрэв Чингис бонд орж ирээгүй бол долларын ханш 10,000 гарах байсан. Хамгийн харамсалтай зүйл бол төмөр зам баригдаагүй юм. Төмөр замд зориулаад 200 сая доллар өгсөн. Хэрэв баригдсан бол тэрбумаар нь ууталж байх ёстой. Одоо байгаа төмөр замууд бүгд бүдүүн учраас Хятад руу гарч чадахгүй байгаа. 

Намайг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үедээ олон тэрбум долларыг гараараа савируулаад, хууль дүрэм зөрчсөн юм биш үү гэж байна. Тийм зүйл байхгүй ээ. Би сайд байхдаа мөнгө олж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн яам бол мөнгө олж ирдэг болохоос зарцуулдаггүй. Мөнгө гарахдаа УИХ, Засгийн газрын тогтоолоор явсан. Хэрэгжилтийг салбарын яамд хариуцсан. Манайх зөвхөн Гудамж төслийг хариуцсан. Бусад нь тоогоогүй болохоор би өөртөө авсан" гэсэн юм. 

Мөн энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та надтай холбоотой юм яриад байх уу. 2016 онд Хөгжлийн Банкны шалгалтын дүн гарсны дараа Төрийн ордонд таарчхаад долоон үеэр чинь хараана гэж хэлж байснаа санаж байна уу" гэхэд сайд асан Н.Батбаяр "Үгүй. Би хүнийг хараадаггүй. Та бид хоёр их хурлын индэр дээр ярьж байгаа гэдгээ мартмааргүй байна" хэмээн хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top