x

УИХ-ын дарга Г.Занданшатар цагаан сараар эх оронч худалдан авалт хийхийг уриаллаа

Монголчууд сар шинийн баярын бэлтгэл, худалдан авалтад жил бүр 1.3 их наяд төгрөг зарцуулдаг. Тэгвэл улсын хэмжээнд 940 мянган айл өрхийн эрхэлж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар 1 их наяд орчим төгрөгийг нь дотооддоо үлдээх боломжтой гэсэн тооцоо судалгаа байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжиж, бэлэг болгоцгооё уриалгыг дэвшүүлж, 12 дахь өдрөө үргэлжилж байгаа “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаанд оролцлоо.

Тэрбээр, цагаан сарын үеэр монголчууд 1 наяд орчим төгрөгөөр гадны бизнесийг дэмжиж, тэр хирээр мөнгөн урсгалаа гадагшаа алдаж байна. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Тийм ч учраас өөрийн эх орныхоо хөрс шороонд ургасан хоол хүнс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэе гэх уриалга дэвшүүлж, эх оронч худалдан үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай байгааг онцоллоо. 

Нийслэлийн засаг даргын санаачилгаар НЗДТГ, “нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу? 2023” үзэсгэлэн яармагт 1000 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, 40 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар үйлчилж байгаа гэв. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top