Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-ний өдөр болж, намын даргаар БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжсэн билээ.
Ийн БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, батламжилсан тухай материалыг ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Улсын Дээд Шүүхэд хүргүүллээ.
Харин Улсын Дээд Шүүхээс “Ардчилсан Намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлсэн. Нийт шүүгчийн хуралдаанаар намын даргаар батламжлах эсэхийг шийднэ” гэсэн хариу өгчээ.