x

Э.Одбаяр: Монгол улсад тулгамдсан асуудал бол Үндсэн хууль биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө

"No double standard" хөдөлгөөн, "Урбан" иргэдийн форумын төлөөллүүд Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх гэж буй асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Иргэн Э.Одбаяр "Өнөөдөр Монгол улсад тулгамдсан асуудал бол Үндсэн хууль биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Удахгүй ил болгоно, шаардлагатай бол зарлана гэх мэт явсаар байна. Ерөнхий сайдын гараас гарсан зүйл алга. Бурууг бусдаас үргэлж хайдаг. Одоо түүний Засгийн газрын гол буруутан нь Үндсэн хууль болчихлоо. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиа шинэчлэхийн тулд сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт гэх гоё үгийг ашиглаж байна. Нийгмийн хүнд хэцүү шилжилтийн цаг үед үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр удаа ухаж төнхлөө. УИХ нь Үндсэн хуулиасаа давсан хууль баталдаг. 

Цаашлаад хууль тогтоох эрх мэдлээ шилжүүлдэг. Ковидын хууль харуулж байна. Манай улс Орос, Хятад биш. Үндсэн хуулиа хамгаална гэдэг зөвхөн Цэцийн асуудал биш. Төрийн бүх шатанд Үндсэн хуулиа сахин биелүүлж байж эрх мэдлийн хувиарлатыг алдагдуулахгүй байх нь чухал юм. 

Шинэ Үндсэн хууль гэх төслийн тухайд 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын захирамж гарсан байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсгээс УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх агуулгатай төслийг хүргүүлсэн байна. Эдгээр ажил нь Засгийн газрын захиалгатай хийгдсэн. 

Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 80 дугаар тогтоолд зөвхөн нийгэм, эдийн засгийн асуудлын агуулгаар санал асуулга авахаар болсон. Санал асуулга явуулахаас өмнө эрдэм шинжилгээний хурал, мөн нийгэм эдийн засгийн зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр Шинэ Үндсэн хуулийг хэвлэж, тараасан байна. 

Гэвч Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуулийн агуулгатай асуулт оруулж ирснийгээ Зөвлөлдөх зөвлөлөөс өчигдөр няцаасан. Ард нийтийн санал асуулгын журмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. УИХ-ын тогтоолоор бүрдүүлсэн ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Засгийн газар нь Шинэ Үндсэн хууль батлуулахаар зэрэгцэн ажиллаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Шинэ Үндсэн хуулийн асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгатай зориуд холбон шургуулах гэж оролдсон. Түүнчлэн Шинэ Үндсэн хуулийг хэвлүүлэх зардал болох 1.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаагүй юм бол Ерөнхий сайд хувиасаа гаргасан уу эсвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гаргав уу? Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ сайд аа эхлээд "Бамбарууш" кафегаа нээчхээд дараа нь Үндсэн хууль яримаар байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 36 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 40 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 3 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 10 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 32 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 40 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 3 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top