x

Сайд асан Д.Ганхуяг сонсголд ирээгүй тул Геологийн төв лабораторийн зээлийг хэлэлцсэнгүй

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниудын эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол өчигдөр тав дахь өдрөө Төрийн ордонд үргэллэв. Сонсголд 12 компани, 77 гэрч оролцох болсныг албаныхан мэдээлэв.  

Энэ үеэр Хөгжлийн Банкнаас "Геологийн төвж лаборатори" ТӨҮГ-ын тоног, төхөөрөмжийн шинэчлэлд зориулан 379.9 сая төгрөгийг 2014 онд олгосон асуудлыг хөндлөө.

Зээлийн асуудалтай холбогдуулан тухайн үед Уул уурхай сайдаар ажиллаж байсан Д.Ганхуягийг гэрчээр дуудсан ч ажил давхацсан гэх шалтгаанаар ирсэнгүй.

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-“Тухайн үед Уул уурхайн сайдын эрхлэх асуудалд "Геологийн төв лаборатори" ТӨҮГ нь багтаж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт хийж, "Бридж" ХХК-тай гэрээ байгуулжээ. Тус "Бридж" компани нь Д.Ганхуяг сайд асны хамаарал бүхий гэх асуудал гарсан. Тийм учраас Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуягийг гэрчээр дуудсан” гэсэн юм.

Зээлд холбогдох ганц гэрч болох Д.Ганхуяг сайд асан оролцоогүй тул “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын асуудлыг хэлэлцсэнгүй. 

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (172.70.55.12)
    Yu we bogd Bas l Zugeer gui bjee
    2023 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top