x

"Хуулийн 6.3 заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гарсан" гэв

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэнэ. Уг хуульд олон нийтийн сүлжээн дэх зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж хүлээн авч, 72 цагийн дотор хянан хариу өгнө хэмээн тусгасан байна. 

Харин Ардчилсан намын бүлгээс тус хууль хэлэлцэх дээр гурван цагийн завсарлага аваад байна.

Хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээх заалтыг хасахаар болсон байна. 

Тэгвэл маргаан үүсгээд буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Тус хуулийн 6.3 заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гаргаснаас үүдэн иргэдэд буруу ойлгогдчих шиг боллоо. Уг хуулийн заалт нь аливаа албан тушаалтан ажил, албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийн хориглосон агуулгатай. Нийтийн албан тушаалтан ажил үйлчилгээгээ хийж байхдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг. Уг мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээхийг хориглосон агуулгатай заалт байсан. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан. 

Дээрх заалт "Нийтийн албан тушаал эрхэлдэг хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэдгээр иргэдэд ойлгогджээ. Бидний хувьд "Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэж уншаад байсан. Энэ нь бидний буруу. Тиймээс тухайн заалтыг хуулийн төслөөс хассан. 

Түүнчлэн 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад нь томьёолол хассан байгаа. Заналхийлэх гэдэг нь тодорхой үйлдлийг хийх, хийхээс татгалзах нөхцөл шаардлагыг тулгаж, улмаар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд сүрдүүлдэг. Сүүлийн үед ийм үйлдэл цахим орчинд их гарч байна. Ялангуяа, хувийн мэдээллийг нь ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг дарамталж, бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг өсөж байна. 

Мөн олон нийтийн сүлжээ нь бидний амьдралын нэг хэсэг болсон. Үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө хэрэгжүүлж байгаа энэ орон зай маань эрүүл аюулгүй байх ёстой. Гэтэл цахим орчинд янз янзын хүмүүс бий. Нүүрээ нуусан хулгайч, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн оршиж байгаа орон зай. 

Жишээлбэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүчиндсэн гэмт хэргийн гаралт 2021, 2022 онд 18 дахин өссөн байна. Залилан мэхлэх гэмт хэрэг 180, 280 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тоо болгоны ард бодитой хүн байгаа. Ийм нөхцөл байдалд хууль хяналтын байгууллага, эрүүгийн хэрэг үүсгээд тэмцэж байгаа юу гэвэл, тийм. Үүний зэрэгцээ эрх зүйн орчин хэрэгтэй байна. 

Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй. Энэ хуулийг боловсруулахдаа 2.7 сая идэвхтэй хэрэглэгчтэй фэйсбүүкийн дүрэм журмыг судалсан. Мөн эрх зүйн орчноо ойлгомжтой болгосон улс орны туршлагыг судалсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 5 цаг 45 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 10 цаг 48 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 10 цаг 51 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 10 цаг 53 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 10 цаг 55 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 10 цаг 56 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 11 цаг 1 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 11 цаг 4 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 12 цаг 52 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 12 цаг 54 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 12 цаг 56 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 12 цаг 59 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 13 цаг 2 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 13 цаг 3 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 13 цаг 5 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 13 цаг 20 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 14 цаг 39 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 14 цаг 58 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 15 цаг 4 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 15 цаг 6 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top