x

“Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар салбарын сайдын мэдээлэл сонсохоор байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын Байнгын хорооны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээллийг сонсох эрхтэй” гэж заасны дагуу “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  мэдээллийг хуралдааны эхэнд сонсоно гэж танилцуулав.

Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр, “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. “Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6%, ус, дулаан дамжуулах шугам 52.1%, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6%, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байна. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил байгаа юм. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг хэрхэн шилжүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэлээ.

Дэд сайд М.Ганхүлэг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “ДАШЦББ” ТӨХХК-ний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав. Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба 5 үйлдвэр, 2 агуулахын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд 3 үйлдвэр (үхрийн шир боловсруулах үйлдвэр, ямааны арьс боловсруулах үйлдвэр, хонины арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөж байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн жишээ юм. Энэ хоёр компанийн зөрчлөөс болж төр хохирч байна гэж шүүмжлэв.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тус тогтоолын төслийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахаар тогтов.

2.“Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, төсвийг хууль хяналтын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж, гаргасан дүгнэлтэд үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэх, эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх цогцолбортой ижил төстэй тусдаа дэд бүтэц бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг гарган техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулж байгааг анхаарах;” гэж тусгахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 18 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 22 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 45 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 52 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 14 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 22 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 45 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top