x

Зөвлөлдөх санал асуулгын асуултыг ТББХ-д танилцуулж санал авахаар боллоо

Улсын хэмжээнд явуулах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өчигдөр хуралдлаа.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ажлын таван дэд хэсэгт оролцож ажиллан,

  • Нийгмийн хүрээ, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын эрх, иргэний хяналт, оролцоо
  • Эдийн засаг, баялгийн шударга хуваарилалт
  • Үндэсний аж үйлдвэр, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн либералчлал
  • Парламентын ардчилал, хууль дээдлэх ёс
  • Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, шударга ёсны тогтолцоо гэсэн таван чиглэлээр зөвлөлдөх санал асуулгын асуултын төслүүдийг бэлтгэсэн юм.

Хуралдаанаар ажлын дэд хэсгүүдээс бэлтгэсэн асуултын төслүүдийг нэгтгэн, зарчмын зөрүүтэй асуултуудаар санал хурааж, эцэслэн боловсруулав. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо.

Мөн хуралдаанаар, зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг иргэн И.Цэрэн-Онолт, “Цогц хөгжлийн үндэсний төв” байгууллагаас нэр дэвшсэн М.Энхбадрал, ШУТИС-аас нэр дэвшсэн Д.Мягмарсүрэн, “Урагш дэвших холбоо” ТББ-аас нэр дэвшсэн А.Чинбат, иргэн Ц.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, М.Энхбадралыг комиссын даргаар, Д.Мягмарсүрэнг нарийн бичгийн даргаар тус тус томилов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top