x

Т.Доржханд: "Мон лаа" ХХК-ийн захиралтай уулзаад, туслаад өгөөч гэж холбож өгсөн хүн нь С.Ганбаатар

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр эхэлсэн.

Сонсголын эхний өдөр "Мон лаа" ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрчүүдээс асуулт асуун, хариулт авахын зэрэгцээ өөрөө гэрчээр асуугдах хүсэлт гаргасан юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: ТЭЗҮ байхгүй, Зээлийн хорооны, Эрсдэлийн хорооных нь мэдээлэл гарсан байна. Дүгнэлт нь Эрсдэлийн удирдлагын газраас зээл олгох нь эрсдэл өндөртэй гэсэн байна. Ийм дүгнэлт дээр шийдвэр гарчээ. Бондын зөвлөлийн яриаг нь сонслоо. Маш тодорхойгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр цаана нь улс төрийн нөлөө байна гэж харагдаж байна. Нэг асуулт байна. Өнөөдрийг хүртэл улс төрийн ямар ч нөлөө байхгүй гээд байгаа юм. Өнөөдөр гэрчүүд нь ч ирсэнгүй. Ирсэн бол нүүр тулаад асуучихмаар байлаа. Яагаад гэвэл би тодорхой хэсгийг нь гадарлах хүний хувьд. Энэ асуудлыг шийдвэрлэсэн Хөгжлийн Банкны тухайн үеийн шийдвэр гаргагч нөхөд мөн ирсэнгүй. Тэгэхээр ганц ирснээр нь Б.Шинэбаатар гуайгаас асууя. Улс төрийн нөлөөлөл бий юу, та юу гэж харж байна вэ?

Б.Шинэбаатар: Миний хувьд шууд хэлэхэд улс төрийн нөлөөлөл байхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр аливаа асуудлыг Зээлийн хороогоороо хэлэлцээд оруулаад ирэхэд Хөгжлийн Банкны ТУЗ есөн гишүүнтэй, би ТУЗ-ийн даргын хувьд нэг л саналын эрхтэй. Тухайн үед хэлэлцээд, санал хураагаад олонх болсон нөхцөлд л энэ зээл батлагддаг. Тухайн үед олонхоороо баталсан байна. Батлагдсан нөхцөлд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурж, үүнийг баталгаажуулах үүрэгтэй байдаг. Түүний дагуу олгогдоод явсан. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид өглөөнөөс орой хүртэл нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Энэ зээлүүд бүгдээрээ улс төрийн ямар ч нөлөөлөл байхгүй, бүгдээрээ л ямар ч улстөрчгүй юм байна. Бүгд нэг л гарын үсэгтэй. Таны өмнөх ТУЗ-ийн дарга чинь би бүх хүнийг шахаж чадахгүй гэж байсан. Орж ирж байгаа материалууд нь маш их өндөр эрсдэлтэй байна гээл байхад л шийдчихээд байдаг. ТЭЗҮ ч байхгүй, юу ч байхгүй. Ингээд шийдээд байна гэдэг чинь улс төрийн нөлөө байна. Би өөрөө улс төрийн нөлөө байна гэдгийг гэрчлэх хүн байгаа юм. Тиймээс хурал даргалагч аа, би гэрчээр суугаад мэдээлэл өгөх үү, энд микрофоноос ярих уу. Та чиглэл өгнө үү?

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Т.Доржханд гишүүн энэ зээлтэй холбоотой гэрчээр асуугдъя гэвэл та гэрчийн суудалд сууж байж гишүүдийн асуултад хариулна. Д.Ганбат гишүүн асуултаа асууя.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Өмнө нь "Евро" бонд гэж байсан "Чингис" бонд анх орж ирсэн. "Чингис" бондоос эх үүсвэрээ болгож зээлсэн зээл юм шиг байна гэж ойлголоо. Гаднаас ам.доллароор авсан зээл. Гэтэл төгрөгөөр, хүүг нь 10 хувиар өгсөн байна. Энэ ямар учиртай вэ? ТЭЗҮ-гүй энэ бүх саналыг ТУЗ 100 хувь дэмжсэн байна. Ямар ч эрүүл ухаантай банкны ТУЗ ТЭЗҮ-гүй төслийг санхүүгийн анхан шатны нэгдүгээр курс байтугай дунд сургуулийн хүүхэд ч дэмжих боломжгүй. 

Хоёрдугаарт, Т.Доржханд гишүүн улс төрийн нөлөө орсон гэж хэлж байна. Ямар улс төрийн нөлөө орсон бэ? Зээл бүрийн ард нэг улстөрч байдаг гээд байдаг. Түүнийгээ та нэр устай нь тод хэлнэ үү? 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гэрчээр оролцох шалтгаан маань хэн нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэх, нэр алдарт нь халдах гэсэн зорилго огт байхгүй.

Хэлэлцүүлэг шударга нээлттэй, зарчимтай, үр дүнтэй байх ёстой. Энд оролцож байгаа албан тушаалтнууд нэг нэгнийхээ хамгаалах биш шүгэл үлээгээд, тухайн үеийн нөлөө бүхий улстөрчдөө зарладаг байх хэрэгтэй.

"Мон лаа" гэдэг компанийн гүйцэтгэх захирал н.Энхсайхан гэдэг хүнтэй би 2015 оны арваннэгдүгээр сард уулзсан. Нэг удаа уулзсан. Уулзахдаа албан оффис дээр нь уулзсан. Оффис нь талбайн баруун гар талд байдаг МҮЭХ-ны байранд түрээсэлдэг юм байна лээ. Тухайн үед улс төрийн гишүүн байсан нэг хүн намайг санал болгож, очиж уулзаж өгөөч гэсэн. "Би багын найз, нэг нутгийн хүндээ тус болсон юм аа. Гэтэл мөнгөө Хөгжлийн Банкнаас авч чадахгүй байна. Миний найз шийдэхэд туслаад өгөөч" гэсэн. Хөгжлийн Банк нь Сангийн яамны чиглэлийг сонсдог байх. Дээрээс нь Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүнчлэлээр, төлөөллөөр Сангийн яамны хүмүүс ажилладаг болохоор "Чи Сангийн яаманд ажиллаж байсан болохоор нөлөөлөөд туслаад өгөөч" гэсэн юм. Ийм л уулзалт болсон.

Тухайн үед н.Энхсайхан гэдэг хүн энэ мөнгөө л авчихвал болох гээд, гацчихаад байна гэсэн. Бид хоёр зохицуулаад, авахаар болчихсон байсан ч гацчихаад байна, тусалж өгөөч гэсэн ийм яриа болсон. Энэ бол бодитой, хаана ч би гэрчилнэ. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: "Мон лаа" компанийн захирал н.Энхсайхан гэж хүнтэй уулзах ажлыг холбож өгсөн тэр улс төрийн гэх хүнийхээ нэрийг хэлэх нь зөв байх?

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Би дахин хэлье. Хэн нэгний нэр хүндэд халдаж байгаа зүйл биш. Энэ бол бодитой. Өөрөө ч нотлох байлгүй дээ. Энэ бол тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Баянхонгор аймгийн уугуул. Багын найз гэсэн байдлаар хандаж байсан. 

Тухайн үед улс төрийн нөхцөл байдлаар бид Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн нэг тогоонд ойрхон байсан. Тийм л асуудлаар явсан. 

Хэлэлцүүлгээр хэлж байгаа тайлбарууд хэн нэгнийг зарлахгүй, хамгаалсан, ард нь байгаа эздийг зарлахгүй байгаа нь харамсалтай байна. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 5 цаг 52 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 10 цаг 55 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 10 цаг 58 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 11 цаг 0 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 11 цаг 2 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 11 цаг 3 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 11 цаг 8 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 11 цаг 11 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 12 цаг 59 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 13 цаг 1 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 13 цаг 3 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 13 цаг 6 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 13 цаг 9 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 13 цаг 10 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 13 цаг 12 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 13 цаг 27 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 14 цаг 46 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 15 цаг 5 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 15 цаг 11 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 15 цаг 13 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top