x

Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бий болгох, өргүй төсөв баталдаг байх хуулийн төслийг өргөн барилаа

Төсвийн байнгын хорооноос Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг бэлтгэн боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Дөрвөн сар гаруйн хугацаанд ажиллаж, төсвийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн бодлогыг дэвшүүлж, Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг өргөн барьж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна.Төсвийн тогтвортой байдлын тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг төсөв санхүүтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг хийх үеэр иргэдээс гаргасан саналууд, 200 орчим эрдэмтний санал багтсан байгаа. Мөрөөдлийн жагсаалт гэж болох зүйлүүдийг бодлого болгож гаргаж байгаа.

Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, өр зээлгүй төсөв баталдаг болох, үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна. Төсвийн өр зээлийн хязгаарыг тавьж, дагаж мөрддөг байх зохицуулалтыг хуульд оруулж байгаа.

Төсвийн хуулийн шинэчлэлийг төсвийн тогтвортой байдлын бодлого, төсвийн төлөвлөлтийн бодлого, төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах бодлого, гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд зохицуулна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top