x

Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Г.Чулуунбаатар, орлогч даргаар Б.Отгонтөгс сонгогдлоо

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Зөвлөлдөх зөвлөлийн ажлын алба зохион байгуулж, Зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшиж сонгогдсон, эдийн засагч Ө.Ганхуяг даргалав.

Хуралдаан даргалагч Ө.Ганхуяг Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох, хуралдааны дэгийг батлах болон бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр танилцуулж, батлуулсны дараа Зөвлөлдөх зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн 9.2-т “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн дотроосоо нэр дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж даргыг сонгоно” гэж заасны дагуу Зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэв. Хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон, радио электроникийн инженер Д.Моондой, МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгээс нэр дэвшиж сонгогдсон, судлаач О.Мөнхсайхан нар ШУА-аас нэр дэвшиж сонгогдсон, академич Г.Чулуунбаатарыг, хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон багш, нийтлэлч Г.Галбадрах, эдийн засагч Б.Отгонтөгс нар хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон Б.Отгонтөгсийг Зөвлөлийн даргад нэр дэвшүүлэв.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Зөвлөлийн даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, олонхын саналаар академич Г.Чулуунбаатарыг даргаар сонгов. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг сонголоо.

Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батлав. Зөвлөлийн хуралдааны дэгийн төсөлд, хэлэлцэх асуудлын дараалал, тов, асуудал хэлэлцэхэд албан тушаалтан, иргэнийг оролцуулах болон хуралдааны ирц, санал хураалт, гишүүдийн оролцоо, Зөвлөлийн даргын эзгүй үед орлох, асуудал хэлэлцэх үед гишүүдээс асуулт асуух, үг хэлэх, хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлох зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Дэд дарга Д.Лхамсүрэн оролцож, Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгох аргачлалын тухай болон 2017 онд болсон Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдыг сонгосон түүврийн аргын талаар танилцуулга хийв.

Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд түүврийн арга зүй, түүний дизайны талаар танилцуулсан юм. Тэрбээр аймаг, хот, сум, дүүрэг гэх мэт засаг захиргааны хуваарьт суурилсан газарзүйн байршлаар кластер үүсгэх, тэдгээрт оногдох өрхийг сонгох, сонгогдсон өрхийн гишүүдээс санал асуулгад оролцогчийг сонгох гэсэн гурван үе шатаар түүврийг хийхээр төлөвлөж буйг дурдаад, түүвэр судалгааны арга нь харьцангуй бага цаг хугацаанд мэдээлэл цуглуулдаг, зохион байгуулалтын хувьд хялбар, асуултын тоог хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой, зардал хэмнэдэг зэрэг олон давуу талтайг онцлов.

Танилцуулга, мэдээллийг сонссоны дараа Зөвлөлдөх зөвлөл санал асуулгад оролцох иргэний тоог тогтоох, Улсын Их Хурлын сонгуульд оролцсон сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй 18-19 настай иргэд болон гадаадад оршин суугч иргэдийг хамруулах, эсэх асуудлуудыг хэлэлцлээ.

Дээрх асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Зөвлөлийн гишүүн Д.Моондой, Г.Галбадрах, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшиж сонгогдсон, хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат, “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх зүйч Ц.Мандхайхатан, “Транспаренси интернэшнл Монгол" ТББ-аас нэр дэвшиж сонгогдсон, эрх зүйч Л.Төр-Од, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшиж сонгогдсон, эдийн засагч О.Амартүвшин нар асуулт асууж, санал хэллээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.6-д “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна” гэж заасан. Энэ заалтын дагуу хамгийн сүүлд буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг сонгохоор тогтов.

Үндэсний статистикийн хорооны саналыг харгалзан, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн тоог 1570-аар тогтоов. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн гадаад улсад оршин амьдарч буй иргэдийн үндсэн баримт бичгийг үндэслэн, Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 7 цаг 26 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 29 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 12 цаг 32 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 12 цаг 34 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 12 цаг 36 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 12 цаг 37 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 12 цаг 42 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 12 цаг 45 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 14 цаг 33 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 14 цаг 35 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 14 цаг 37 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 14 цаг 40 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 14 цаг 43 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 14 цаг 44 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 14 цаг 46 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 15 цаг 1 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 20 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 16 цаг 39 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 16 цаг 45 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 16 цаг 47 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top