x

Хамаатан садан, ах дүү нь дарга болж, тендер “хусахгүй” болох хуулийн төсөлд гишүүд хагартлаа уурлаж байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар шуурхайлж байна. Товчхондоо улс төрд нөлөөтэй, өндөр албан тушаалд сууж буй эрхмүүдийн ураг төрөл, амраг садангийн хүмүүс удирдах алба хашихгүй. Бас зээлд хамрагдахгүй. Тэр бүү хэл тендер шалгаруулалтад оролцох боломжуудыг нь ч энэ хуулиар хааж өгөх юм. Хуулийн ийм өөрчлөлт Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шууд үйлчилнэ. Ингэснээр тэд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг.

Тийм болохоор УИХ-ын гишүүд нүднээс далдуур ёстой нэг ойж буухыг үзүүлж өгч байна. Тэд “Ах, дүү, хамаатан садан минь тендерт оролцохгүй, дарга даамал болохгүй юм бол энэ гишүүнээр чинь яах юм бэ. Гишүүн байхын хэрэг ч алга, больё” гэж цухалдаж байгаа аж. Улмаар “Энэ хууль батлагдах юм бол миний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, төрөл төрөгсөд, хамаатан садангуудын минь Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчнө. Бид төрийн өндөр албан тушаал хашихад тэд маань ямар буруутай юм бэ” гэж үзэж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй өөр хоорондоо хуулийг батлуулахгүй байх талаар сэм ярилцацгааж, улс төрийн акци өрнүүлэхээр тохироо хийж байгаа сурагтай.

Энэ үйл явдлаас харахад, УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлж байгаа гэдгээ огт ухамсарладаггүй юм байна. Бидний төлөө зүтгэнэ гэж өчүүхэн төдий ч бодож явдаггүй нь илэрхий байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг харуулчихлаа. Гэтэл гэнэн ард түмэн бид нь өнөө хэдийгээ бодохдоо “Ард түмний төлөө зүтгэж, улс эх орноо хөгжүүлэхээр гарч ирсэн” гэж ойлгож бас итгэдэг. “Хөөрхий минь миний л амьдралыг сайжруулахын тулд нойр хоолгүй зүтгэж, янз бүрээр хараалгаж, зүхүүлж байна даа” гэж дотроо өмөөрдөг байв. Тэгвэл ганц хуулинд оруулах өөрчлөлтөөс тэд эрх ашгийнхаа төлөө яаж оволзож, тэмцэж байгааг харлаа. Ард түмэнд зориулж амласан бүхэн нь худлаа юм байна.

Үүний баталгаа нь “Хэрэв манай ах, дүү нар тендер авч, албан тушаалд очихгүй юм бол би энэ гишүүнээр чинь яах юм бэ” гээд өөрийгөө бариад өгчихлөө шүү дээ. Өндөр албан тушаалтны хүүхэд, ойр дотныхон төрийн албанд хаа сайгүй бий. Бүр худ ургууд нь хүртэл дарга, даамал хийцгээж байна. Тэгвэл төрд бэхэжсэн “ургийн мод”-ыг үндсээр нь булга татах энэ хууль гишүүдийн дунд хаясан тэсрэг бөмбөг шиг л болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top