x

БНСУ дотоодын компаниудаа гадаад зах зээлд гаргахад 50 тэрбум ам.доллараар дэмжинэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Yoon Suk Yeol-ийн он солигдох зааг дээр ард түмэндээ хандаж 10 мин хүрэхгүй хугацаанд хэлсэн үгийг нь тоймлохгүй байж чадсангүй ээ.

Солонгос улсын ирээдүй хөдөлмөрийн зах зээл, боловсрол, тэтгэврийн реформоос шууд хамаарна. Иймээс ямар ч үнээр хамаагүй энэ өөрчлөлтийг хийнэ ээ гэж амлалаа. Уламжлалт системийг эвдлэх зоригтой үйлдлүүдийг хийх нь ээ. Үгийг нь сонсоод өөрийн эрхгүй шар үс босч, жинхнээсээ омогшил төрж байна.

Хөдөлмөрийн зах зээл дээр гүйцэтгэлийн үнэлгээ дээр суурилсан шударга зарчимтай системийг хэрэгжүүлэх нь ээ. Энэ нь албан тушаал эсвэл насны пирамид дээр суурилсан удирдлагын бүтэц, түүнтэй холбоотой цалин урамшууллын уламжлалт системийг шууд эвдэнэ гэсэн үг.

Солонгос улсын өрсөлдөх чадвар боловсролтой иргэдээс шууд хамаарах учраас бүс нутгийн хөгжилтэйгээ уялдуулан боловсролын реформ хийхээ зарлав. Хүн амын хөгшрөлт нэмэгдэж, шинээр төрөх хүүхдийн тоо эрс буурч байгаа энэ нөхцөлд дээд боловсролын үүрэг улсын өрсөлдөх чадварыг л бэхжүүлэх ёстой. Иймээс орон нутгийн боловсролын байгууллагуудад төвлөрсөн эрх мэдлийг шилжүүлэх, тухайлбал аж үйлдвэрийн салбаруудыг боловсролын байгууллагуудаар дамжуулан бодлогоор дэмжихээр болж байна.

Өнөөгийн тэтгэвэрийн системийн хангалтгүй хуримтлал, өсөн нэмэгдсээр буй алдагдлыг зогсоохгүйгээр ирээдүйн тэтгэвэрийн системд баталгаа өгөх боломжгүй. Иймээс тогтвортой ажиллах систем бүтээхийн тулд эрдэмтэн судлаачид, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн зөвшилцөл хийх ёстой гэдгээ зарлалаа.

Улсынхаа эдийн засгийн стратегийг маш тодорхой хэлж байна. Тэр нь ЭКСПОРТ, ЭКСПОРТ, бас дахин ЭКСПОРТ. Эдийн засгийн бүхий л асуудлын гарц экспорт бөгөөд үүгээр дамжуулан ажлын байраа тэтгэж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг эрчимжүүлэх аж. Гэхдээ уламжлалт экспортын бодлогоо задлахаа зарлав.

Экспортын шинэ бодлого нь хүн төрөлхтний юниверсал үнэт зүйл, эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглал дээр суурилна гэнэ дээ. Энэ бүгдийг эдийн засаг, аж үйлдвэрийнхээ эрхэм зорилго болгон бататгах аж. Үүгээр дамжуулж олон улсын харилцаа, дипломат бодлогоо ч хэрэгжүүлэх аж.

Улмаар дэд бүтэц, барилга, цөмийн эрчим хүч, батлан хамгаалах салбарын экспортыг тэргүүн эгнээнд урамшуулан, дотоодын компаниудаа гадаад зах зээлд гарахад нь зориулж 50 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Эцэст нь БНСУ-ын экспорт дэлхийн өнцөг булан бүрт хүрэх ёстой гэдэг агуу зорилгыг маш зоригтой хэллээ дээ. Ямар тодорхой, ямар гоё, ямар амбицтай зорилго вэээээээ?

Дараагийн сонирхолтой зүйл нь мэдээллийн технологи, био тек, батлан хамгаалах, цөмийн эрчим, энтертайнмент, нүүрстөрөгчийн хийг бууруулах салбарууд дээрээ “Старт ап Солонгос” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, экспортын шинэ эрин эхэлж буйг зарлалаа. Түүнчлэн өнгөрсөн зун хөөргөсөн пуужингаа дурдахын сацуу сансрын эдийн засгийн хөгжүүлж, ирээдүйн боломжийг тултал ашиглана гэдгээ мэдэгдэв.

Эдийн засаг хямарсны дараа арга хэмжээ авах биш хямралыг утгаж хариу үйлдлүүдийг үзүүлнэ ээ гээд зоригтой дуугарч байна. Энэ хүрээнд эдийн засгаа хамгаалах бодлого буюу протектизмыг хөнгөн шүүмжлээд авч байна аа бас.

Айлын хүүхдүүд ийм юм бодож, тийм юмыг зорьж байна даа...

В.Ганзориг /Нүүр номоос/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top