x

Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдийн компани төрийн баталгаатай хөрөнгө оруулалтад хамрагдахгүй байх хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Хөгжлийн Банкийг байгуулсан билээ.

Гэвч энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байна. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа маш ноцтой ашиг сонирхлын зөрчил юм.

Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буураад байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж хууль санаачлагч үзжээ.

Тэрбээр, хуулийн төсөлд Төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглох талаар шинээр тусгана хэмээн танилцууллаа.

Харин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухайд Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах  /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн.  

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж /СМП-50 модуль/-аар оруулж нэмэлт бүтээгдэхүүн, тогтворжуулагч, цетан өсгөгч, шингээгчид суурилсан хүхэргүйжүүлэх дамжлагаар дамжин боловсруулалт хийгдсэнээр 60 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 30 орчим хувийг бүрдүүлсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж байна.  

Дотоодод үйлдвэрлэсэн түлшийг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулсан  дүгнэлтийг үндэслэн чанарын зохих шаардлага хангасан тохиолдолд зах зээлд нийлүүлдэг байна. Улмаар борлуулалтын дийлэнхийг уул уурхай, газар тариалан, барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг 38 харилцагч аж ахуйн нэгжид бөөний үнээр 60-120 хоногийн барьцаагүй эргэн төлөлтийн нөхцөлөөр нийлүүлж, борлуулалтын орлогоос ашгийн татварыг төлж байна. 

Сүүлийн 3 жилд  энэ аргаар зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүнийг жижиглэнгээр  буюу шатахуун түгээх газруудад борлуулдаггүй байна. Энэ хугацаанд  харилцагч аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн түлшний үнэтэй харьцуулахад 31.6 тэрбумын үнийн зөрүүний хэмнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдэд ийнхүү онцгой татвар ногдуулснаар үйлдвэрлэлийн зардал өсөж, гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ нь  импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр болгож, үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарлаж байна.

Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний хувьд Оросын Холбооны Улсаас бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар  бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафтад онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд газрын тосны үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top