x

Т.Доржханд: Хулгайч нар чинь зугтаад дууслаа. Хилийн хоригоо тогтоо!

ХҮН намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа.

Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайч нар чинь зугтаад дууслаа. Үлдэхгүй юм байна. Залуучуудаа бүгдийг нь гадагшаа явуулчихдаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө ингээд гараад явчих юм бол 15-16  хоног гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт яах вэ. Энэ хүнийг шууд яллаагүй. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор  асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй  улс төрчид байна. Иймд ХҮН намын болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна.

Тодруулбал, нэг хүн гараад явчихлаа, одоо хэнд  хариуцлага тооцох вэ. АТГ-ын мөрдөн байцаалт хийж байгаа залуу руу битгий хандаарай. АТГ босоо удирдлагатай тул удирдлагад хариуцлага тооц. Хэрэв АТГ-аас прокурор руу явуулаад, прокурор дээр энэ асуудал дарагдсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Энэ бол хамтарч хулгай хийсэн асуудал ба хамсаатнаа явуулаад байна гэж ойлгогдохоор байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top