x

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниудыг яаралтай олон нийтийн хяналтад оруулах шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Бараг хагас жилийн өмнө бид шинээр ТӨК байгуулахыг хориглох, Төрийн өмчит компаниудыг чадавхаар нь ялгаад хувьчлах тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан нь "Нүүрсний хулгай" илэрч байгаа энэ үед таарч батлагдах болж байна. Энэ нүүрсний хулгай бол зөвхөн нэг компани, бүлэг хүмүүсийн асуудал биш. Хэдэн хүн шоронд хийгээд энэ асуудлыг шийдэж чадахгүй.

Засаглалыг нь олон нийтийн хяналтын дор оруулж байж асуудлыг шийднэ. Угаасаа өнөөдөр төрийн өмчит компаниуд бүгд засаглал нь данхар, олон нийтийн ямар ч хяналтгүй, УИХ-аас илүү санхүүгийн эрх мэдэлтэй байгаа нь гол асуудал юм.

Монгол Улсын 2023 оны улсын төсөв гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Үүнийг 76-лаа 2-3 сар хэрэлдэж хэлэлцэж баталдаг байтал “Эрдэнэс Таван Толгой” компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн 4.2 их наядыг хэдхэн хүн батлах жишээтэй. Ингэхдээ УИХ-д огт мэдэгдэхгүй баталдаг, нүүрсээ зардаг. Хулгай эндээс л эхэлж байна шүү дээ. Тиймээс бидний санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь ТӨК-уудыг цэгцэлье, нээлттэй компаниуд болгоё гэдэг асуудал байгаа. Төр өмчөө буцааж авч болно, гэхдээ хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хяналтад оруулдаг энэ системийг зайлшгүй хийх ёстой.

Монгол улсын Ерөнхий сайд өчигдөр Их хурал дээр “Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болох багц хуулийн төсөл" өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ бол энэ тогтоолын дараа зайлшгүй хэрэгжих ёстой хууль шүү. Үнэхээр л эх оронч болмоор байгаа бол бид энэ тогтоол, хуулийн төслийг бүгдээрээ санал нэгтэйгээр дэмжих ёстой шүү” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top