x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хоёр галын" дунд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлжээ. Тэр энэ үеэрээ “Нүүрсний хулгайтай хийх тэмцэл Төрийн ордон дотор хүчин мөхөстөж байхад гадна гарч жагссан иргэд, залуустаа баярлалаа” гэв. Мөн “авилгатай хийх тэмцэлд нам харгалзахгүй, тэмцлээсээ ухрахгүй” гэсэн нь өөр дээр дахин “гал дуудсан” хэрэг болов. Хоёр өдрийн өмнө АТГ-аас “нүүрсний хулгайч”-аар зарласан УИХ-ын долоон гишүүний тав нь МАН-ын гишүүн байсан явдал нийгэмд “буум” болоод байгаа. Таван гишүүн Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, “Жинхэнэ хулгайчдаа далдлахын тулд биднийг золиос болгон шидэж өглөө. Намаасаа гарна, жагсаалд нэгдэнэ” хэмээн мэдэгдсэн. Товчхондоо энэ хэргээс болж эрх баригч нам дотор томоохон зөрчилдөөн үүсэх нь тодорхой болов.

Мөн түүний хэлсэн үгэн дотор “Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдардаг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэсэн явдал нь өмнөхөөсөө ч илүү том “галаар” наадаж буй хэрэг юм.

Хэн ч харсан Ерөнхий сайдын хэлсэн энэ үг хуулийн байгууллагын томчууд, тэднийг ивээж байдаг эзэд рүү нь чиглэсэн болохыг ойлгож  болно. Жирийн нэг хууль сахиулагч, эргүүлийн цагдаа Зайсангийн аманд хаустай, Санзайд зуслантай, Жи клас хөлөглөж явахгүй нь ойлгомжтой. Хуулийн байгууллагын томчуудын энэ лут “хангамжийн” зардал хаанаас гардаг вэ гэдэг ч бас тодорхой. Арван хуруундаа алтан бөгж зүүсэн прокурор ядарсан, ядуурсан иргэдийн төлөө үг хэлнэ гэж байх уу? Жи клас унаж, Зайсангийн аманд хаус бариулахад прокурорын цалин хүрэлцэх үү?

Тиймээс Ерөнхий сайд хэдийгээр “Жагсагчид шаардаж байна” гэж хэлсэн боловч энэ үгийг чуулганы индэр дээрээс чанга дуугаар дамжуулснаараа өөрөө ч гэсэн “хам хэрэгтэн” болж байгаа юм. Магадгүй иргэдийн энэ шаардлагаар дамжуулаад хуулийн байгууллага дотор цэвэрлэгээ хийх боломж, нөхцлийг ч гэсэн Ерөнхий сайдын зүгээс олж харсан байж мэдэх юм.

Ингээд нүүрсний хулгайтай эхлүүлсэн тэмцлээсээ болж нам дотроо багагүй шахаанд ороод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг дор хоёр галын дунд хавчуулагдсан болж таарч байна. Нэг талаас намын нөхөд, нөгөө талаас “авилгажсан” гэгддэг хууль, шүүхийнхэн.

Товчхондоо, Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгээрээ “Ордны гадна жагсаж байгаа иргэдийн дэмжлэг суларвал ордон дотор, нам дотроо хийж буй тэмцэл ялагдах магадлалтай шүү” гэдгийг тойруугаар анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 26 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 30 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 53 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 0 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 22 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 30 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 53 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top