x

Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 14-ний өдөр Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа болоод Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл”-ийг танилцуулсан, энэ хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэлийн гурван тулгуур бодлогыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хууль тогтоомжийн шинэчлэлийн 10 багц хөтөлбөрийн нэг нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих асуудал юм. Үүнд хувийн хэвшилд илүү орон зай бий болгох, хувийн хэвшил, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шударга бус өрсөлдөөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна гэв.

Шинэчлэлийн хоёр дахь тулгуур нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бий болгох, гэрээний хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль өргөн баригдаж, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэнэ. Гурав дахь шинэчлэлийн хувьд бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль эрх зүйн суурь орчныг шинэчлэх цогц арга хэмжээ байх болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж болон цаашид авах арга хэмжээ нь Дэлхийн Банкнаас гаргасан тайлан, зөвлөмжтэй уялдаатай болохыг тэмдэглэж, зоримог реформ хийж байгаад баяртай байна гэв. Тэрээр, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, мөн цаашид авах арга хэмжээний хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих, төрөлжүүлэх, мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. УИХ-ын даргын дурдсан хууль тогтоомжууд батлагдсанаар хувийн хэвшил болоод бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд Дэлхийн Банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлээд зогсохгүй сайн засаглалыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгал зэрэг хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Үүнд УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Талууд хууль тогтоох үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас танилцуулсан “D-Parliament” цахим платформ, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top