x

Ж.Ганбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 30-40 хувийг биржээр зарна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцлээ.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нүүрсний хулгай гаргахгүй байхын тулд уул уурхайн цахим биржийг ажиллуулах ёстой. Цаашлаад хөрөнгийн бирж олон нийтийн компани болох ёстой гэдэг санаачилгыг иргэд тавьж байгаа. 

Сангийн яам нүүрсийг худалдах, борлуулах, тээвэрлэх гэрээг цахимжуулаад гаалийн бүрдүүлэлтийг нь цахимаар хийгээд, татвараа бас цахимаар төлдөг, хүнээс хамааралтай бус технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх гэж байна. Нэгдүгээр сарын 1-нээс энэ ажил урагшлах гэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд түр журмаа оруулж ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Ингэснээр нүүрсийг цахимаар арилжих нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. 

Тэгэхээр цахим биржийн асуудалд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох вэ?" гэдэг талаар асуулт асуулаа.

Түүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Уг хууль мөрдөгдөж эхлэх хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30-40 хувийн нүүрсийг биржээр зарна гэж зорьж байгаа. Цаашдаа бол боломжит хэмжээгээр нүүрсээ биржээр зарах юм.

Хувийн компаниуд нүүрсээ биржээр санал гаргаж байгаа. Ингээд хувийн компаниудтай хамтраад нүүрсний биржээ түр журмын дагуу ажиллуулна" гэлээ. 

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2014 оноос яригдаж эхэлсэн. Анхны хувилбар нь 100 хувь төрийн өмчит компани гэдэг агуулга байсан юм билээ. Бидний хувьд бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна гэдэг агуулгыг хуулийн төсөлд оруулсан. Засгийн газар болон бусад олон нийтийн хувьцаа эзэмшигч орох нь нээлттэй.

Монголын хөрөнгийн биржийн туршлагыг ашиглаад уул уурхайн бүтээгдэхүүний биржийг цаашид төрөлжүүлэх боломжтой. Хуулиар үүнийг нээлттэй үлдээж байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top