x

Д.Тогтохсүрэн: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ байгуулахыг цаашид зогсооно. ЗГ, УИХ шийддэг байх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл сонслоо. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны даргын мэдээллийг сонссон.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь чухал. Ийм учраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг нь шийднэ. 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд байгаа ялыг чангатгахтай холбоотой асуудал. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг ч авч үзнэ. 

Цаашид байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулахтай холбоотой зүйл бий. Нэг удаа ийм зүйл боллоо гээд орхих биш цаашид тухайн асуудал гарахгүй байх эрх зүйн үндсийг бий болгох нь чухал байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн өмчийн компаниудын тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай гэсэн гурван хуулийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэж, ирэх долоо хоногт батална. Ингэж байгалийн баялгийн менежментийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаад гэрээ хийдэг байдал манай улсад 10 гаруй жил үргэлжилсэн. Ерөнхий сайдаас санал тавьсны дагуу эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Уг асуудлыг хуулиар Засгийн газар, УИХ шийддэг байдал руу орох хэрэгтэй. Энэ төрлийн эрх зүйн орчныг бий болгоно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 9 цаг 15 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 18 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 14 цаг 21 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 14 цаг 23 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 14 цаг 25 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 14 цаг 26 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 14 цаг 31 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 34 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 16 цаг 22 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 16 цаг 24 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 16 цаг 26 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 16 цаг 29 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 16 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 16 цаг 33 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 16 цаг 35 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 16 цаг 50 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 18 цаг 9 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 18 цаг 28 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 18 цаг 34 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 18 цаг 36 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top