x

“Улаан бал”-ын Ч.Ундрам бол манай хууль тогтоогчдын баггүй төрх юм

Өнгөрөгч долоо хоногоос эхлээд олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээний дуулиан тарьж буй Ч.Ундрам гэдэг гишүүн “Улаан бал”-д орж гэнэ. Манай голоор нэг дуу шуугиан. Угаасаа хүний хувийн амьдрал, ор хөнжлийн асуудал хамгийн “гүйлгээтэй” сэдэв учраас NTV телевиз ч гэсэн үзэлтээ бодсон байлгүй, ярилцлагыг хэсэг хэсгээр нь тасдаж пэйж хуудастаа тавьсан байна.

Товчхондоо гэвэл болж өнгөрсөн явдалд нөхрийгөө буруутгасан нь тодорхой. Сүүлийн гурван жилийн турш гэртээ нууц камер байрлуулж бичлэг хийж байсан. Уг бичлэгээрээ дарамталж өөрөөс нь хөрөнгө мөнгө нэхсэн л гэнэ. За тэр бол мэдээж хувь хүмүүсийн, гэр бүлийн дотоод асуудал байх. Гол нь уг бичлэгүүд дээр хохирогч нь түүний нөхөр биш, охин нь байсныг гишүүн эмэгтэй хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тэгээд энэ бичлэгийг хийснээрээ нөхөр нь охиныхоо сэтгэлзүйг дарамталж байгаа тухай ярьсан нь гайхал төрүүлэв. Нэг үгээр түүний охиндоо хийж буй хүчирхийллээс илүү түүнийг баримтжуулсан нөхөр нь буруутай болсныг ойлгосонгүй.

Хоёрдугаарт, “Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ёс зүйн асуудалд орсон гэж бодож байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Би яг юун дээр ёс зүйн асуудал гаргасан юм? Би өөрийнхөө нөхөрт, гэр бүл дотроо уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юм уу. Чөлөөт цагаараа. Би ямар төрийн ордонд архидаж байгаад хүн унагаад алчихаа юу? Би ордон дотор архидаагүй, төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Яагаад ард түмэн миний хувийн асуудлыг шүүгээд байгаа юм. Тэрнийхээ оронд тэр олон хулгайч нар луугаа анхааралдаа хандуул л даа” хэмээн эсэргүүцсэн явдал.  

Энэ бол манай улстөрчдийн, ард түмнээс мандат аваад хууль тогтоож байгаа эрхмүүдийн бодит байдал, үнэн дүр зураг юм даа. Өөрөө ямар нэг хувийн ч бай, хувьсгалын ч бай асуудалд орохоороо “Би яасан юм, тэгж яривал тэр чинь тэгсэн штээ” гээд өөр нэгэн рүү заачихдаг, бие биетэйгээ барьцаж амьдардаг. Ч.Ундрам гишүүн бол “эрчүүд нь ордонд архиддаг, зодоон хийдэг (тэр байтугай нэгийгээ алдаг гэсэн), би бол чөлөөт цагаараа гэр орондоо уусан” гэж хэлээд байх шиг байна лээ.

Уг нь бол улс төрд явж байгаа эр, эм хүнийг хүйсээр нь ялгаж, ялгаварлаж болохгүй л дээ. Гэхдээ эр хүн болоод эмэгтэй хүн байгалиасаа ялгаатай. Тиймээс сонгогчдын тэднээс хүсдэг зүйл ч гэсэн өөр өөр. Эмэгтэй улстөрчдийг эрчүүдээс арай илүү энэрэнгүй, илүү ёс зүйтэй, эрээ цээргүй биш, ичих булчирхайтай гэж үздэг. Тийм зүйл лав энэ хүнд алга. Зүгээр л “Би ямар төрийн ордонд архидаж, зодоон хийгээд хүн алчихаагүй юу” гэдэг үг нь нөхрийнх нь нийтэд дэлгэсэн бичлэгээс илүү өөрийг нь “аллаа”. Эмэгтэй хүн, ялангуяа УИХ-ын гишүүн хүн ингэж ярьж болохгүй л дээ. Эмэгтэй хүн улс төрд эр хүнтэй эн тэнцүү өрсөлдөх эрхтэй, хатуу чанга байх ёстой. Гэхдээ ийм асуудлаар лав биш.

Монголын улс төрд маш олон хүчтэй эмэгтэйчүүд байсан. УИХ-ын “төмөр хатагтай” нарын нэг гэгдэж байсан гишүүн асан Б.Дэлгэрмаа байна. Ерээд онд Улс төрийн боловсролын академи гэдэг байгууллагыг бий болгож, анхны захирлаар нь ажиллаж байсан. Улс төрийн соёл, боловсрол гэж юу болохыг эрчүүдэд зааж явсан эмэгтэй. 2000-аад онд АН-ын генсекээр ажиллаж байхдаа “Энэ намын байрыг архины шил, “кондом” хоёроос нь салгасан” гэж ярьж байсныг нь санаж байна.

Ц.Оюунгэрэл гэж эмэгтэй байна. 2000 оны УИХ-ын сонгуулиар АН улс төрөөс “үсгүй” шахам арчуулсны дараа ардчиллын гол үнэт зүйл болсон хүний эрхийг хамгаалахын тулд хамгийн тууштай ажилласан улстөрч. Одоо ч гэсэн “Жорлонгоо сайжруулья” гээд гэдэг хөдөлгөөнийг үүсгээд улс орон даяар маш амжилттай ажиллаж яваа. Орон нутагт амьдарч байгаа иргэдийн орчны эрүүл ахуйн асуудалд хамгийн их сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж байгаа хүн. М.Батчимэг агсан байна. Түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал дээр УИХ-д хамгийн олон жил суусан туршлагатай улстөрчид хүртэл түүний өөдөөс үг сөргөж чаддаггүй байлаа.

Харин өнөөдрийн улс төрд, УИХ-д тийм эмэгтэй лидер алга. Түүний оронд эрчүүдтэй нийлж архиддаг, тэгж байж ажлаа амжуулдаг, асуудлаа лоббиддог. Улс төрд яг нөгөө эрчүүдийнхээ тогтоосон дүрмээр тоглодог, архины ширээний ард ажлаа явуулдаг. Тиймээс Ч.Ундрамын тухайд “би ч өөрөө цав цагаан амьтан биш” гэж хэлсэн нь үнэний ортой. Нөхрийнх нь хэлснээр “УИХ-ын гишүүн болсноосоо хойш зан ааш нь эвдэрсэн. Долоо хоногт гурван удаа согтуу ирдэг” гэдэг бол эмэгтэй байтугаа эр хүнд ч хэвийн биш зүйл. Харин манай УИХ-ын гишүүд, улстөрч гэж өөрийгөө нэрлэдэг хүмүүст бол хэвийн байж магадгүй. Тэр дундаа эмэгтэй хүн ийм зам руу шахагдвал бухимдах нь ойлгомжтой, тэр бухимдлаа ч гэр бүлдээ авч очдог, гаргадаг байх. Харин үүнийгээ олон нийтийн өмнө, телевизийн эфирээр зөвтгөөд сууж байж болохгүй л дээ.

Олон нийтийн нүдэнд бол эмэгтэй хүн гэдэг утгаараа Ч.Ундрам л муухай харагдаж байгаа. Гэхдээ энэ бол Ч.Ундрам гэдэг эмэгтэйн асуудал биш. Ерөөсөө манай улстөрчдийн, ард түмнээс мандат аваад хууль тогтоож байгаа эрхмүүдийн нийтлэг “үнэт зүйл”, мораль болсон юм байна гэдгийг түүний оролцсон “Улаан бал”-аас үзлээ. Хэрвээ тийм биш байсан бол энэ эмэгтэй арай ч ийм үг хэлээд суухгүй л байсан байх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • gg (172.69.45.139)
    Яг үнэн
    2022 оны 12 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 7 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 11 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 34 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 41 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 11 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 34 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top