x

Х.Нямбаатар: Нүүрсний мэдээллийг олон нийтэд цацсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудна

Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өгч байна.

Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Би сая жагсагчдад хэлсэн. Улс маань өөрийн гэсэн хуультай, төртэй. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн мэтээр таамаглаж, нэрлэх боломжгүй. Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. 100 хүнийг оруулъя гэсэн боловч оруулсангүй. Хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засгийн газрын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана.

Засгийн газрын агентлагуудын мэдээ мэдээллийг хурдан гаргаж шаардлагатай хүмүүсийг ажиллуулж өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хүрээгээ өргөтгөж ажиллая. Аймаг орон нутгаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагынхан та бүхнийг цуглуулсан юм.

Маргаашнаас эхлээд бүгдээрээ ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотор оролцохгүй ба энэ нь хуулиар хориотой. Нэгт, нүүрсний гэрээ давуу байдал үүсгэсэн үү, улсад хохиролтой байдлаар нүүрсний гэрээ хийсэн үү? Хоёрт, их хэмжээний худалдан авалт хийхдээ худалдан авах журмыг ноцтой зөрчсөн асуудал бий юу? Гуравт, тээвэрлэлт хууль ёсны дагуу явагдаж байгааг шалгах хэрэгтэй байна.

Мөн нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчид нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахааргүй бол олон нийтэд ил болгох асуудлыг шийдэж өгөөч. Энэ мэдээллийг олон нийтэд цацсан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудаж, яаж гаргаж ирсэн талаарх мэдээлэл авч нэгтгэмээр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top