x

Г.Занданшатар: Ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна

УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн. Гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий.

Үүнд,

Нэг. Эдийн засгийн реформ

  • Эдийн засгийг тогтворжуулах багц хууль.

  • Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих бизнесийн орчныг сайжруулах багц хууль

  • Эдийн засгийн төрөлжилт аж үйлдвэрлэлийг дэмжих багц хууль

Хоёр. Нийгмийн бодлогын реформ

  • Боловсролын багц хууль

  • Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль

  • Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль

Гурав. Засаглал улс төрийн реформ

  • Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль

  • Авлигатай тэмцэх багц хууль

Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байна. Энэ нь инфляцад дахиад зургаан хувиар нөлөөлөх тооцоолол гарч байна.

Энэ амаргүй үед эдийн засгийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэхийн зэрэгцээ ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдийн засгийн реформыг гурван багц хуулиар хэрэгжүүлнэ. Тухайлбал, эдийн засгийг тогтворжуулах багц хуулиас харвал хүн амын амьжиргааг дээшлүүлэхийн тулд валютын ханшаа тогтворжуулах ёстой. Нэг тэрбум ам.доллароор валютын орох урсгалаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд нэг их наяд төгрөгийн экспортыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Энэ зорилгоор төсөвт суулгасан хүүгийн татаасын бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүхнийг экспортод шилжүүлнэ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын болон олон улсын төсвийн санхүүжилтээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top