x

С.Одонтуяа: МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байгаа. Энэхүү шаардлагад АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан юм. Хөгжлийн Банкны асуудал, нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэх гэж байгаа учраас бид манлайлж оролцоно.

Зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон. Тиймээс энэ асуудал дээр бид сайн ажиллана" гэлээ. 

Мөн түүнчлэн бүлгийн гишүүд нүүрсний хулгайд нэр холбогдсон асуудлаар "А.Адъяасүрэн гишүүний хувьд нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тариф, үнэ өртөг нэмэгдсэн учраас тухайн тээврийн бизнес нь хаагдсан. Нүүрсний хулгайг хамгийн эрх мэдэлтэй, танилтай хүмүүс хийж чадаж байна. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудалд А.Адъяасүрэн гишүүн ямар нэгэн хамааралгүй гэдгийг өөрөө ч хэлсэн байгаа. Бүлгээс ч мөн хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв. 

Харин Бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, дүүргүүдийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг урьж, саналыг нь сонслоо. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Энэ олон зүйл заалт биелэхгүй байгаа шалтгаан нь нүүрсний хулгайн асуудал. 

Түүнчлэн нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэмээр байна. Ингэхгүй байгаагаас болж хардлага гүнзгийрлээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд нүүрсний хулгайн ямар ч мэдээлэл ил тод болсонгүй. Нүүрсний хулгайг эрх баригчид ил болгоогүй, олон улсын байгууллага сануулж хэлсэн.

АН-ын бүлгийн хүмүүс нүүрсний хулгайн асуудалд холбогдсон бол нам харгалзахгүй шалгах хэрэгтэй. Эрх мэдэл байгаагүй учраас манай намын бүлгийн гишүүд тийм том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байгаа. Хардлагаар асуудалд шийдэхээс илүү нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд ил тод болгохгүй бол олон нийтийн талд хатуу байр суурийг илэрхийлэхээс өөр аргагүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top