x

Т.Доржханд: Нүүрсний хулгайн асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийнэ

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцье. Энэ асуудлаа шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн хулгай бөгөөд үүнийг нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан ба үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна.

Иргэд гадаа жагсаад байна. Энэ нь үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш нь чиглүүлэх оролдлого хийж байна.

Энэ хулгайг илчлэхгүй юм бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд үүрэгтэй. Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ.

Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг мөн шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм. Тиймээс Засгийн газарт эрхийг нь нээж, энэ ажил цаашаа явна. Үүнийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нууцлах шийдвэрийг гаргасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top