x

УИХ: Хот суурин газрын ус хангамжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулсан Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. 

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хуулийн төслийн зарим нэр томьёог олон улсын стандарт, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, “Зохицуулах зөвлөл”-ийн нэрийг “Зохицуулах хороо” болгон өөрчилж байгаатай холбогдуулан төсөлд тусгагдаагүй орхигдсон зарим зүйл, заалтын нэр томьёог жигдэлж, өөрчлөх чиглэлээр ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсны дараагаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол болон найруулгын саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.

Ийнхүү Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top