x

Г.Занданшатар: УИХ-ын гишүүд хэт мэргэн хүн болох гэж оролдох нь парламентын нэр хүндийг унагаж байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн ирц мууг байгааг шүүмжилж, баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар анхаарууллаа.

Тэрээр "Улс орны нөхцөл байдал хэцүү байна. Гишүүд та биднээс олон зүйл шалтгаална. Үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч хуралдаа идэвхтэй оролцож, ажиллах хэрэгтэй. Зарим гишүүн асуулт асуугаад гараад явдаг. Сүүлийн хоёр долоо хоногт олон гишүүн гадаад явж, өвчтэй чөлөөтэй байсан. Дээр нь тасалсан шалтгаанаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан 30 гаруй минутаар хоцрох, санал хураалт саатах, асуудал хойшлох явдал гарлаа. Маш чухал Газрын тухай хуулийг хэлэлцэх үеэр ирц хангалтгүй байлаа. 

Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гарлаа. Газрын тухай хууль хэлэлцэх үеэр яг ийм байдал бий болсон. Хуулийг хэлэлцэх үеэр зугтааж буй гишүүд ямар ашиг сонирхлын зөрчилтэй талаар иргэдээс шаардлага тавьж байна. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй. 

Хуралдааны үеэр зүй зохисгүй үг хэлдгээ болих учиртай. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, хэт мэргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна. Гишүүд хэлэх үгээ өмнө нь сайн бэлдэж баймаар юм. УИХ-ын гишүүд гарцаагүй чухал, үндэслэлтэй саналаа хэлдэг болмоор байна. Бэлдээгүй зүйлийг дэмий ярьж цаг үрэх хэрэггүй. 

Нүүрсний хулгай, Хөгжлийн Банк гээд олны анхаарал татсан хууль зөрчсөн, шударга ёс тогтоох шаардлагатай хэргүүдийг шалгаж тогтоохыг иргэд шаардаж байна. Эдгээр ажлаар хянан шалгах түр хороо байгуулсан. 

80 заалттай хуульд 90 өөрчлөлт орсон талаар би хэлж байсан. Муу боловсруулсан хуулийн бөөсийг УИХ түүгээд байж болохгүй. Төсвийн мөнгийг үрсэн олон хэрэг үр дүнд хүрнэ гэж хүлээж буйг мартаж болохгүй" гэлээ. 

Түүнчлэн баталсан хуулийн зүйл заалт амьдралд нийцэхгүй байгаа талаар "Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй байна. Хууль санаачлагчид түүхий, дутуу боловсруулсан төслөө УИХ учрыг нь олно биз гээд парламентын босго давуулж шиддэг байдлаа зогсоо. Эрдэмтэн судлаачид, иргэдийнхээ саналыг авахгүйгээр хуулийн төсөл өргөн барьж буй явдлаа болих нь зөв.

80 гаруй зүйл заалттай хуулийн төсөлд 90 гаруй засвар орсон талаар өмнө нь хэлж байсан. Муу боловсруулсан хуулийн төслийн бөөсийг парламент түүгээд сууж байж болохгүй. Хууль батлахад дагасан олон хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцдэг нь цаг их авч байна.

Сая 2023 оны улсын төсвийг батлахад 103 хууль, зургаан журамд өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтийг цахим технологи ашиглаж, хуульдаа тусгадаг болох хэрэгтэй. Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулмаар байна.

Намын бүлгүүд олон, цөөнөөрөө хуваагдах биш нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллаж шаардлагатай. Олноороо төр барих, цөөнхөөрөө сөрөх нь хоёулаа Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Бидэнд Монголын ард түмэн төрийн эрх барих эрхийг итгэж атгуулсан гэдгийг мартаж болохгүй. Өөрсдийн үйл ажиллагаандаа үнэлэлт өгч ажиллацгаая. 

УИХ-ын гишүүд бол бүхний дээр байгаа эрх мэдлийн бурхан тэнгэр биш. Хэрвээ УИХ-ын гишүүнд ямар нэгэн эрх мэдэл байдаг бол үүнийг зөвхөн төрийн бодлогын ашиг сонирхлын үүднээс ашиглах ёстой" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top