x

Манай дарга нар оросуудаас айсаар байгаад солиорчих вий дээ!

Оросын халдан түрэмгийллийн эсрэг дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Их 20-ийн уулзалт дээр В.Путинтэй уулзах улс орны удирдагчид олдохгүйд хүрэв. Үүнийг мэдэрсэн Путин Их-20-д оролцохоос татгалзав. Иймдээ хүртлээ дэлхийгээс тусгаарлагдаж, улс орнууд дөлөн зугтаж байгаа ОХУ руу Монголын Засгийн газар тэр чигээрээ шахуу, байнга очиж байгаа нь ямар учиртай юм бэ. Оросын зүгээс Украинд дайн өдөөж байгаа нь хүн төрөлхтний хувьд зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүүтэй ёс суртахууны дайн гэж харж байна. Үүнийг оюун санааны удирдагч болсон эрхмүүд, дэлхийд нөлөө бүхий бүх хүмүүс хэлж ярьж байна. Оростой ойр байгаа, тэдэнтэй харьцаж байгаа бүгдийг жигшин зэвүүцэх хандлага энэ дэлхий дээр өдөр хоног, цаг минутаар нэмэгдэж байна.

Удирдагчтай нь уулзахаас ч цэрвэх болсон ОХУ руу Монголын өнөөдрийн эрх баригчид өдөр шөнөгүй гүйлдэх болсон нь сүүлийн 30 жилд байгаагүй үйл явц. Манай дарга нар очоод оросуудтай ярьж буй сэдэв нь үнэхээр гунигтай. Монголоос эмэгтэй сансрын нисгэгч төрүүлнэ гэнэ үү. Манайх “Сансрын нисгэгч эмэгтэй” бэлдээд яах юм бэ. Өдөр хоногоор эдийн засаг нь, иргэдийнх нь амьдрал доройтож байгаа Монгол Улсыг тэр эмэгтэй аврах юм уу. Тэр эмэгтэй сансрын нисгэгчийг үзэхээр хэдэн арван сая жуулчин Монголд ирэх юм уу. Элон Маск тэр нисгэгч эмэгтэйг компанидаа урьж ажиллуулах юм уу... Ямар үр дүнтэйг хэлээд өгөх хүн байна уу. Энэ мэдээг хараад үнэндээ оросууд биднийг яасан муухай дооёолж байна вэ гэж бодогдох. Орост очих дуртай, цаадуул чинь шийдээд өгье гэж байгаа юм бол эрчим хүчний хараат байдлаас гарах Эгийн голын төслөө шийдүүлээч дээ. Ядаж эрчим хүчний үнэ тарифаа буулга гэсэн санал тавиач. Эрхүү мужийн эрчим хүчний хэрэглээний өчүүхэн хувьд ч манайх хүрэхгүй шүү дээ. Шийдье гэвэл оросуудад ганц минутын асуудал. Яагаад үүнийг ярихгүй, өөрсдийгөө доромжлуулаад яваа юм бэ. Ингэж доромжуулсан 70 жилийн түүх устаж үгүй болоод 30 гаруй жил болж байна гэж монголчууд ойлгож байгаа. Эсвэл үгүй юм уу...

Дэлхийд хань олдохгүй яваа оросуудад ийм цаг үеийг ашиглаад эрх баригчид та бүхэн “Бензин шатахууныхаа үнийг буулгаад өг” гэж хэлээч. Монгол Улс нь Оросоос нефтийн 98 хувийн хараат байдалд байсаар байна. Орос руу нэг тэрбум орчим долларыг жил бүр өгч байна. Улсын төсөв 20 их наяд гэж үзвэл түүний нэг их наядаас илүүг оросуудад өгч байна. Энэ тоог хагаслах хугаслах боломж эрэлхийлээч, Орост очиж үдийн цай уух болсон Монголын эрх баригчид аа.

Найман сарын өмнө оросууд Украинд халдан түрэмгийлсэн өдрөөс эхлэн Монгол Улс дайнтай холбоотой асуудал дээр түдгэлзэх саналтай явж ирсэн. НҮБ-ын чуулган дээрх Монголын түдгэлзэх санал өнөөдөр ч хэвээрээ. Үүнийг дэлхий нийт харж байгаа. Дэлхий өнөөдрийг хүртэл Монголыг ойлгож ирсэн. Хөрш зэргэлдээ, хөгжил буурай Монгол Улс нь нефть, эрчим хүчээрээ Оросын хараат, тийм болохоор түдгэлзэх санал өгөхгүй гээд яах ч билээ гэж. Энэ хэвээрээ нэг жилийн дараа бол харин дэлхий Монголыг ойлгохгүй. Ойлгохыг хүсэх ч үгүй. Яагаад гэвэл Монгол Улс нь энэ хугацаанд Оросын хараатаас гарах стратегийн хийгээд эдийн засгийн бие даасан бодлогоо хэрэгжүүлсэн байх ёстой гэж үзнэ. Оросын хараат байдлаас гарсан байх хугацаа гэж үзнэ. Дэлхийн жишиг өөрөө тэгж яваа. Европын холбоог хийн хоолойгоор тасалснаар өвлийн аман дээр хэцүүднэ гэж оросууд тооцсон. Хийн нийлүүлэлтээ тасалсан. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард хийн нөөцийн дүүргэлтээ тал хүрэхгүй байна хэмээн зарлаж байсан Герман улс сая 10 дугаар сард хийн нөөцийн дүүргэлт 84 хувьтай боллоо, Герман өвлийг асуудалгүй давна хэмээн зарлав. Улмаар өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Олаф Шольц “Араб, Африкийн улс орнуудтай амжилттай гэрээ хийж, хийн нөөцөө 100 хувь бүрдүүллээ, Оросоос авч байснаас илүү хямд хийг германчууд хэрэглэж эхэллээ. Орос бол эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон. Тийм болохоор улс орнууд Оросгүйгээр эрчим хүчийг авах, хийн нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой боллоо” хэмээн албан ёсоор мэдэгдэв.

ОХУ-аас хамааралтай байсан улс орнууд асуудлаа ийнхүү хоёрхон сарын дотор шийдэж эхэлээ. Гэтэл Монгол Улс өнгөрсөн найман сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүн өөр газраас авах ямар ч ажил хийсэнгүй. Юу ч хийсэнгүй, ямар ч оролдлого ард түмэнд ажиглагдсангүй. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар ярихаас өөрөөр бодитой юу ч хийгдсэнгүй. Энэ бүхэн одоо ямар учиртай юм бэ. Оросоос өөр газраас бензин шатахуун оруулж ирэх ажлыг өнгөрсөн найман сарын хугацаанд хийх ёстой байсан юм. Гэвч тэгсэнгүй. Үнэнийг хэлье, та нар оросуудын ямар барьцаанд байгаа болоод үүнийг хийхгүй байна вэ!!! Монгол Улсын Засгийн газар юугаараа ОХУ-д барьцаалагдсан байна вэ. Эрх баригчид, Их хурлын гишүүд юугаараа оросуудад барьцаалагдсан болоод ийм үхээнц, сул дорой, бусдын хараат, Орос гэж ярихаар намсхийдэг өвчтэй болчихсон байна вэ. Өнгөрсөн хугацаанд явагдсан сонгуулиудын санхүүжилт Оросоос хийгдсэн үү. Эсвэл Монголыг удирдаж байгаа хүмүүсийн томоохон гэмт үйлдлүүдийг оросууд мэдэж байна уу. Юу болчихоод Монголын эрх баригчид Орос руу өдөр шөнөгүй гүйлдээд, долоогоод байна вэ. Яагаад тэднээс үхтлээ айгаад байна. Энэ бүгд бодох ёстой асуудал, хөндөх сэдэв болчихоод байна.

Өнгөрсөн 30 жилд Монгол Улс ганцхан ОХУ-д л эдийн засгийн хоригтой явж ирлээ. Оросын талын татвар 40-70 хувийн босготой, ямар ч худалдаа наймааг тэдэнтэй хийж чадахгүй ардчиллын гэх 32 жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл алс холын Европ тивд Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан татваргүй 200 нэр төрлийн бараа нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх жишээтэй. Ийм хөрш гэж байдаг юм уу. Ядаж Сибирьт чинь эсгий гутлаа нийлүүлье гэхээр 60 хувийн босго тавьчихдаг. 60 хувийн татвар төлж оросуудад аваачиж зараад ямар ашиг олох юм бэ. Хэн ч хийхгүй худалдаа. Үүнийг л наад зах нь ОХУ-аас Монголд үзүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Бодит байдал ийм болохоор л оросуудтай Эмэгтэй сансрын нисгэгч биш Эсгий гутал нийлүүлэх гэрээ хийгээч, эрх баригчид аа гэж хэлээд байгаа юм. Монголын бүх бараанд татвараа тэглээд өг гэсэн хэлэлцээр хий. Ингэж байж бид оросуудтай найрсаг байна. Хөршүүд шиг байна.

Дайн эхэлснээр урьд урьдынхаас илүүтэй ихээр Орост айлчилж, далдганаж гүйх болсон нь, Монголын эрх баригчид тэдэнд ямар нээнтэгтэй юм гэсэн хар сэрийг төрүүлсээр байна. Энэ нээнтэг нь даамжирсаар, эцэстээ оросуудаас их айснаасаа болж солиорчих вий дээ, манай эрх баригчид гэх айдсыг төрүүлэх боллоо шүү. Ингэх магадлал харагдаж байна. Дайнтай байгаа Орост 1000 малчин аваачна, Артек зусланд нь монгол хүүхдүүдийг амраана, монгол эмэгтэйг сансрын нисгэгч болгоно ч гэх шиг. Солиоролд ч хязгаар байдгийг солиороход бэлэн болсон Монголын дарга нар одоо ойлгох цаг болжээ. Артек зуслан гэснээс Америкт хүүхдээ ганц сар байлгаж дэлхийг таниул, мянган малчин Орост аваачсанаас махны дэлхийн зах зээлийг хангадаг Австрали тивд долоо хоног аялуулж нүдийг нь нээлгэ, эмэгтэй сансрын нисгэгч оросоор бэлдүүлнэ гэж солиорч байхаар эсгий гутал, нэхий дээлээ Сибирийн тосгодод нийлүүлэх гэрээ байгуул. Оросуудаас айсаар одоо солиороход хүрч, ийм инээдтэй хүүхдийн яриа шиг юм хэлэлцэх болсныг чинь залруулахыг хичээлээ. “Айснаасаа айх” гэдэг ойлголт нь оросуудыг “Орос ах нар” гэж дуудах болтлоо уланд очсон соц нийгмийн үеэс эхтэй юм шүү гэдгийг эрх баригчдад бас сануулчихъя...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 19 цаг 32 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 19 цаг 37 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 19 цаг 45 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 19 цаг 49 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 20 цаг 5 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 20 цаг 12 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 20 цаг 27 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 23 цаг 28 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 23 цаг 34 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 23 цаг 39 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 23 цаг 46 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Өчигдөр 10 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Өчигдөр 10 цаг 06 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Өчигдөр 09 цаг 55 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв Өчигдөр 09 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал Өчигдөр 09 цаг 40 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Өчигдөр 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Өчигдөр 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Өчигдөр 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл...
Top