x

Н.Болдбаатар: Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна

Ардчилсан Намаас өчигдөр 2023 оны төсөв болон хүний эрх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн билээ. 

Энэ үеэр Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар "Сүүлийн хоёр жил хүний эрхтэй холбоотой асуудал ихээр хөндөгдөх болсон. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан, доройтож байна. Жилээс жилд өрхийн орлого буурч байгаа. 2020 оны сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн боловч өнгөрсөн хугацаанд нэмсэн.

Монгол Улсын Засгийн газар ирэх жил 17 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлнэ гэсэн байгаа. Орлого, зарлагыг маш өндөр тавьсан төсөв батлагдсан. АН-аас арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг өгсөн.

2,900 ам.доллароос дээш орлоготой хүнийг хэт өндөр орлоготой хэмээн үзэж байгаа. Орлогыг нэмж, зарлагыг ихэсгэнэ гэдэг бол үндсэндээ 2023 онд татвар нэмнэ гэсэн үг. Төрийн мөнгө гэж байхгүй. Татварын мөнгийг нэмнэ гэдэг нь ард түмний орлогыг хумина гэсэн үг. Тухайлбал, нэг халааснаас нь мөнгө аваад нөгөө халаасыг нь тодорхой хэмжээний байдлаар дэмжинэ гэдэгтэй адил зүйл. Монгол төгрөгийн ханшийг ам.доллартой харьцуулах юм бол шалан дээр унасан байдалтай байна. Иймд Монгол Улсын төсөв, эдийн засагтай холбоотой асуудлууд үнэхээр хэрээс хэтэрч байна.

Цахим гав гэсэн нэрийдлээр үндсэн хуулиар олгогдсон хүний эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж байна. Монгол Улсын Засгийн газрыг шүүмжилсэн иргэн болгонд цахим гав зүүлгэж, үг үзэл бодол илэрхийлэх эрхийг нь хорих боллоо. Мөн таван залууд ял өгсөн асуудал гарсан. Гэвч энэхүү асуудлын цаана зөвхөн таван залуу биш. Маргааш ч ялгаагүй үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгоныг барьж хорино. Тийм учраас Монголын залуус үзэл бодлоороо нэгдэж уг таван залууг ард иргэдийн өмнөөс бүрэн хамгаалах ёстой. Өдрөөс өдөрт амьдрал хэцүү болж байгаа тул чимээгүй байж болохгүй.

АН 2012-2016 онд төр барилцаж байсан. АН тодорхой хугацаанд засаг барьж байхдаа АН-ыг шүүмжилсэн иргэдийг шүүхээр яллаж байгаагүй юм байна. АН-ын нэр хүндийг хамгийн их өр тавьсан, ард түмний амьдралыг доройтуулсан зэргээр байнга харлуулдаг. Монгол Улсын өрийг 2015 онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн. Иргэн болгон 30 сая төгрөгийн өртэй болсон. Бид өрийг өрөөр дарах юм уу.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан одоо ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байна. МАН-ын тал толгойг хариуцаж буй хүн яаж 2023 оны төсвийг Монголын ард түмэнд зөв зарцуулах юм бэ. Энэ бол дээрэм.

Эрх баригч нам сонгууль болгоноор луйварддаг алхмыг хийдэг. Ард түмнээс татварын нэрийдлээр мөнгө авчхаад сонгуулийн үеэр 100-200 мянгаар буцаад худалддаг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх сэтгүүлч худалдагдсан гэдгийг бид бүгд мэднэ.

2023 оны улсын төсөв дээрмийн төсөв болсон. Иймд Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна. Өөрөө маш гоё ярьдаг шүү дээ.

Цаашдаа зөвхөн хуулийн дагуу шаардлага тавих биш үг, үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан хийнэ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Иймээс үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих ёстой.

МАН-ынхан сонгуульдаа бэлдэж хэт их төсөв тавьдаг. 21 аймгаас хамгийн их төсөв тавьсан нь Хэнтий аймаг байсан. Хэнтий аймагт Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд өөрсдөө байдаг. Эрх мэдэлтэй нь өөрийнхөө тойрогт хамгийн их төсөв тавьдаг зүйл олон жил үргэлжилж байна. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Монголын эрх ашиг нэг байх ёстой.

АН учраа олох гээд явж байна шүү дээ. АН илүү хүчтэй байх юм бол Монголын эрх ашигт ашигтай. АН-ын нэртэй болгон хамгийн муу нэртэй хүн болж байна. 26 жил төр барьсан МАН тийм ариун, цэвэр юм уу. Үгүй шүү дээ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 20 мин 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 21 мин Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 21 мин Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 25 мин Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 26 мин ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 27 мин УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 45 мин Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2 цаг 46 мин Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2 цаг 58 мин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2 цаг 59 мин Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 5 цаг 30 мин Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 5 цаг 32 мин Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 5 цаг 34 мин "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 5 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 5 цаг 36 мин АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 7 цаг 19 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 7 цаг 20 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 7 цаг 26 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 7 цаг 26 мин Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дэх химийн хорт бодисын хэрэглээг багасгах төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 27 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж...
Top