x

Ё.Баатарбилэг: Төрийн албан хаагчийн тухай хууль ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байна

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо. 

Монгол Улсын хэмжээнд төрийн 4,206 байгууллагад 208,864 албан хаагч ажиллаж байна.

Үүнээс 

  • 21,135 нь төрийн захиргаанд,

  • 4,165 нь улс төрийн албанд,

  • 45,899 төрийн тусгай албанд,

  • 137,665 төрийн үйлчилгээний албан хаагч байна. 

Мөн төрийн байгууллагын дэргэд ажиллаж буй ёс зүйн зөвлөлийн тоо 2,711 хүрчээ. Энэхүү тооноос харахад Монгол Улс хөдөлмөрийн чадвартай хүмүүст ногдох төрийн албан хаагчдын тоогоороо бусад улстай харьцуулахад  нэлээд дээгүүрт орж байгааг хурлын үеэр дурдлаа.

Төрийн албаны тухай хуулийн төсөлд Ч.Ундрам, Ж.Бат-эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан гишүүд орж ажилласан байна.

Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн гаргаж байгаа.

2019 онд Монгол Улсын нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зөвлөлдөх санал асуулгыг улс даяар явуулж байсан. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх аргыг үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, 87.9 хувь нь төрийн албыг мэргэшсэн мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай зэргээр судалгааны дүн гарсан.

Монгол Улсын Их Хурлаас төрийн албаны хуулийг 1995, 2002, 2017 онд шинэчлэн найруулсан. Бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тодорхой хэмжээнд цоорхойтой байгаа. Ямар нэгэн сахилга хариуцлагын асуудал гарахад шийдвэрлэх арга зам нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байсан.

Энэхүү хуулийн төсөл зургаан бүлэг 19 заалттай. Төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчдын ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байгаа. Үүний хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг заалтыг тусгана.

Улсын хэмжээнд ёс зүйн асуудлыг нэгтгэн зохицуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, хуулиар харьяалуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна. Тус хуулиар гомдлыг хянан шийдвэрлэх заалтыг тусгаж өгнө" хэмээн ярилаа.

Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Энэхүү хуулийн төслийн хүрээнд “Ёс суртахуун” хэмээх нэр томьёог онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал бол хүмүүний ёс суртахуунтай шууд холбогдоно. Гэвч ёс суртахуун гэсэн нэр томьёог монгол хэлэнд олон янзаар нэрлэчихсэн байдаг.

Цаашдаа Ёс зүйн хороо буюу ёс зүйн зөвлөлийг хүний муу үздэг байгууллага болгомооргүй байна.

Төрийн албан хаагчид ёс зүйгээ сайн биелүүлж байгаа гэдгээ бусдад үлгэрлэж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Шаардлагатай бол цалин хөлсийг нэмэх зэрэг аргыг ашиглах юм бол төрийн албан хаагчид ёс зүйгээ сахин биелүүлэхэд нөлөөтэй байх. Ерөнхийдөө ёс зүйн асуудал дэлхий нийтийн асуудал болсон. Ёс зүй бол олон шинжлэх ухаанд суурилсан ойлголт" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 11 цаг 4 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 7 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 16 цаг 10 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 16 цаг 12 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 16 цаг 14 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 16 цаг 15 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 16 цаг 20 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 23 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 18 цаг 11 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 18 цаг 13 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 18 цаг 15 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 18 цаг 18 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 18 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 18 цаг 22 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 18 цаг 24 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 18 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 19 цаг 58 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 20 цаг 17 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 20 цаг 23 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 20 цаг 25 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top