x

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав. Эдийн засгийн байнгын хороо 2022 оны зургадугаар сарын 07-ны өдрийн тогтоолоороо тус хуулийн төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагад нийцүүлэн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёог жигдэлж, төслүүдийг Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүд, дэд ажлын хэсэг, байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгажээ. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 48 санал, найруулгын шинжтэй 5 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.

Төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг багасгах, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхой болгох чиглэлээр түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд урьдчилсан үнэлгээг түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хийхээр байсныг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан хийхээр, урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор хийхээр, түншлэлийн төслийг урьдчилан зарлах хугацааг 12 сар хүртэл байхаар тус тус өөрчилжээ. Мөн түншлэлийн гэрээний төрөлд барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх хэлбэрийг шинээр нэмж тусгасан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуультай нийцүүлэх чиглэлээр хуулийн төсөл дэх газартай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр зааж төсөлд тусгасан байсныг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуультай нийцүүлсэн болохыг танилцуулгад дурдав. Аймаг, нийслэл түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэл түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн 10 хуваасны 1 хувиас хэтрэхгүй байхаар, Засгийн газар уг эрхийг олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж, шинээр төсөлд тусгасан байна. Үүнтэй холбоотой харилцааг журмаар зохицуулахаар, уг журам, тус хуульд нийцүүлж холбогдох шаардлагыг хангасан байхаар нэмэх саналыг мөн ажлын хэсэг гаргасан болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Түншлэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах ямар хөшүүрэг байгааг тодруулахад төслийн 2 дугаар зүйл дээр төрийн байгууллагуудын чиг үүргийг тун тодорхой заасан хэмээгээд ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт өгөв. Мөн төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд төслийн боловсруулалт, эрсдэлийн үнэлгээг нягт хийж, төслийн үе шат бүрийн эдийн засгийн үр өгөөжийг судалж, урьдчилсан шинжилгээ, үнэлгээ хийсэн байх шаардлагыг хуульчлахаар тусгасан байгааг ажлын дэд хэсгээс танилцуулсан. Түншлэгч талуудын чиг үүргийн баталгаа буюу Засгийн газар үүргийн баталгаа гаргах, түүнчлэн төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заасан аж. Төслийг боловсруулахдаа хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн саналыг авах хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, саналуудыг авч төсөлд тусгаж  ажилласан болохыг мөн мэдээлсэн.

Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 5.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэг, 9.1.1 дэх заалт, 9.3 дахь хэсэг, 11.3 дахь хэсэг, 19.2, 25.6.2.в дэд заалт, 33.9 дэх хэсэг, 34.5 дахь хэсэг, 57.3 дахь хэсгийг хасах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн төслийн 5.1 дэх хэсэгт “5.1.32. “Засгийн газрын баталгаа” гэж түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Засгийн газрын хүлээсэн үүргийг.” гэж, 7 дугаар зүйлд “7.1.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн аравны нэгээс хэтрэхгүй байхаар олгох.” гэсэн агуулгатай 7.1.8 дахь заалт, “7.2.8. энэ хуулийн 7.1.8-д заасан эрхтэй холбогдох журам.” гэсэн агуулгатай 7.2.8 дахь заалт, “7.4. Энэ хуулийн 7.2.8-д заасан журам нь энэ хуульд нийцэж, холбогдох шаардлагыг хангасан байна.” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

Ийнхүү Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 48 санал, найруулгын шинжтэй 5 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 54 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 58 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 21 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 28 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 50 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 58 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 21 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top