x

Д.Ганбат: Бид дүр эсгэсэн ардчиллаас дарангуйлал руу явж байна гэдгийг ойлго

Ардчилсан намаас Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Монгол улсын нийгэм, эдийн засагт ноцтой хохирол авчрах 2023 оны нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавих албан шаардлага хүргүүллээ. 

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “2023 оны төсөв эрх баригчдыг бялууруулсан, ард түмнийг ядууруулсан хэвээрээ байна гэж шүүмжилж, татаж авч ард түмний эрх ашигт нийцүүл гэсэн шаардлагыг тавьж ирсэн.

Олон улсын байгууллагууд ч 2023 он Монгол Улсын хувьд, тэр дундаа ард түмнийх нь хувьд хүнд жил болно гэдгийг ч мэдээлж байна. Гэтэл өнөөдөр улсын төсөв батлагдлаа гээд МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж байна.

Жишээлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, "Үнэн" сонины эрхлэгч 60 гаруй саяар Альфард загварын автомашинаар дүүрэн цэцгийг танихгүй бүсгүйд авч өгч байна. Тэрийг нь бид хараад гайхаж байна.

Цаашид бид дүр эсгэсэн ардчиллаас дарангуйлал руу явж байна гэдгийг онцолъё. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл намайг ажлаа тасалж байгаа юм шиг бичиж байгаа. Гэхдээ би өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Гол нь хууль зөрчсөн улсын төсвийг хэлэлцэхэд оролцож чадахгүй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top