x

Д.Амарбаясгалан: МАН бол эв нэгдлээрээ бусад аль ч улс төрийн намд үлгэр дуурайлал болно

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй асуудалд холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Улстөрч болон тодорхой албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэж зогсоодог байсан нь надад ч бас мэдэгдэж байна. Тухайлбал, МАН дотор хагарал бий болсон. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, Д.Амарбаясгалан өөрөө оронд нь очих нь гэх мэт зүйлийг зориуд зохион байгуулалттайгаар гаргаж байна. 

Энэ бүх зүйлийг АН дотроо учраа олж чадаагүй, эрх мэдэлд улайрсан зарим нэг нөхдийн хийж буй үйлдэл хэмээн харж байгаа. МАН-ыг эв нэгдэлгүй болгож, Засгийн газрын түвшинд ажил хэвийн тогтвортой явах нөхцөлийг алдагдуулснаар сөрөг хүчнийг төлөөлөх гэж оролдож буй зарим нэг хүний хүсэл хангагддаг юм болов уу. Засаг төр тогтвортой байж өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, улс оронд учирч буй дарамтыг амь нэгтэй даван туулах нь бидний зорилго. Түүнээс биш албан тушаалын төлөө зөрчилдөн тэмцэлдэж, нэг нь Ерөнхий сайдаас бууж, нөгөө нь тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш. 

МАН бол эв нэгдлээрээ бусад аль ч улс төрийн намд үлгэр дуурайлал болохоор нам. Л.Оюун-Эрдэнэ болон миний зүгээс хоорондоо эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдан тэмцэх ямар ч учир шалтгаан байхгүй. 

Харин энэ нам Засгийн эрх барьж буй явдлаа ард түмнээс өгсөн томоохон үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж, иргэдэд учирч байгаа алдаа завхрал, хүнд суртал, авлигаас ангид байлгахын төлөө хичээн зүтгэх ёстой. 

Энэ бүх зүйлийг зориудаар зохион байгуулж буй нэр бүхий хүмүүс бий талаар өмнө нь хэллээ. Тэдний ард эрх ашиг нь хөндөгдөж буй томоохон бизнес эрхлэгчид байгаа нь бас тодорхой байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top