x

Казахстан руу мах экспортлох талаар санал солилцлоо

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, махны экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.

Уг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакир болон Ажлын хэсгийн гишүүд болох Ц.Туваан, Т.Энхтүвшин нар өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Койшибаев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан Улс руу хонь, ямаа, адууны мах экспортлох талаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Т.Аубакир уулзалтын үеэр Монгол Улсаас тус улс руу адууны мах амжилттай нийлүүлж байгааг тодотгоод цаашид хонь, ямааны мах экспортолж, нэр төрлийг нь нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн баруун аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул энэ асуудалд анхаарч, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн.

Элчин сайд Г.Койшибаев хэлсэн үгэндээ, “Казахстан Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны нэг. Гадаад улс орнуудаас манай улс руу хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд тус холбооны шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Таны тавьсан саналыг шийдвэр гаргах түвшний удирдлагууддаа уламжилж, хариу мэдэгдэнэ” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Т.Аубакир төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог хангуулах, нэгдсэн нэг системтэй болох асуудалд цаашид анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн Ажлын хэсгээс Евроазийн эдийн засгийн холбооны шаардлага, шалгуурт нийцсэн мах нийлүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагуудад уламжилж, шаардлагатай эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top