x

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХАМГИЙН БАЯН САЙД

УИХ-аар баталсан 2023 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр ирэх оны төсөвт нийт 2,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьжээ. Төсөвт өртөг нь 4,4 их наяд төгрөг. Нийт төсөл, хөтөлбөрийн 78 хувь нь сүүлийн санхүүжилтээ авна. Энд онд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын бүтээн байгуулалтууд, боомтууд руу чиглэсэн замууд руу хөрөнгө оруулалт үргэлжилнэ гэв.

2023 оны төсвийн тухай товчхон:

1. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахад зориулж асуудал эрхэлсэн сайдын багцад 330 тэрбум төгрөг баталсан.

2. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг хүү чиглүүлж, нийт хүүхдийн 90 хувьд олгоно. Зардал 120 тэрбум орчим төгрөгөөр хэмнэгдэнэ.

3. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдэл боловсрол, эрүүл мэндийн салбарын багц зардалдаа шингэсэн. ЭМДС-гийн нийт зардал 1,5 их наяд болж байгаа. Цалингийн хуучин систем байхгүй. Төсвийн захирагчийн эрх мэдлийн хүрээнд эмнэлэг болгон эмч, ажилтан нэг бүрээр тогтоох боломжтой.

4. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт хийх ямар ч орон зай байхгүй. 2018, 2019 онд хурдтай нэмэгдсэн, хуримтлагдсан хөрөнгө оруулалтыг яаралтай дуусгах хэрэгтэй. Ирэх жил 2,9 их наядын хөрөнгө оруулалт тавигдсан. Төсөвт өртөг нь 4,4 их наяд төгрөг. Нийт төсөл, хөтөлбөрийн 78 хувь нь сүүлийн санхүүжилтээ авна.

5. Тэтгэврийг нэмэхгүй. Тэтгэвэр тооцох хугацаа 7 жил байгааг 5 жил болгохгүй.

6. Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахгүй. Ковидын хууль дуусна, ирэх жил хуучин горимдоо орно. 

Мөн УИХ-ын баталсан 2023 оны Төсвийн тухай хуулиар ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн баян сайд болж байна. ХНХ-ын сайдын багцад багтдаг нийгмийн даатгалын бүх багцууд дээр хүүхдийн мөнгөнд суулгасан 1,3 их наяд төгрөг нэмэгдэж нийт 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, урсгал зардалтай батлагдсан байна.

Тодруулбал, Засгийн газар Хүүхдийн мөнгийг "Зорилтот бүлэгт нь өгнө" гэж зарласны дагуу Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сангийн хуулиар Сангийн сайдын багцад явж ирсэн хүүхдийн мөнгийг ХНХ-ын сайдын багцад шилжүүлж, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top