x

"Ажилдаа сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг"

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төрийн архивыг бэхжүүлэх болон архивын сан хөмрөгийг баяжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын ижил төрлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, архивын цахим шилжилт, үйлчилгээний талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол төрийн түүх, үндэстний ой санамжийг хадгалж, хамгаалж, төрийн албаны бичиг хэргийн эргэлтийг нэгдсэн нэг стандартаар хангаж ажиллаж байгаа архивын байгууллагын нийт албан хаагчдад талархал илэрхийлээд архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль 1998 онд Архивын тухай хууль нэртэй батлагдаж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталж олон зарчмын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлийн асуудлыг анх хуульчилсан, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн өөрийн бүтээсэн болон хуулийн дагуу олж авсан баримтаараа архив үүсгэж болох, архивын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийн талаар тодорхой зохицуулалт орсон гэдгийг онцоллоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар 37 төрийн архив ажиллаж Үндэсний төв архив болон 21 аймаг, нийслэлийн архивууд e-document.gov.mn, e-archives.gov.mn цахим хуудас ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулан архивын үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд 20501 лавлагаа өгч иргэдийн 310 сая төгрөгийг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан талаар, түүнчлэн e-mongolia цахим хуудсаар 10 төрлийн лавлагаа олгож байгаа талаар танилцууллаа.

Үндэсний төв архивт XVI зуунаас хойших түүхэн үед холбогдох 1299 хөмрөгийн 1.618.644 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг 1500-1600 оны үед хамаарах үйсэн дээрх баримт, 1674-1911 оны үед хамаарах Манжийн үеийн хөмрөг, 1911-1921 оны үед хамаарах Богд хаант Монгол Улсын үеийн хөмрөг, 1921-1990 оны үед хамаарах Ардын засгийн үеийн хөмрөг, 1990 оноос одоог хүртэл Ардчиллын үеийн хөмрөг гэсэн ангилалд хуваан авч үзэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байгууллагын ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол алба хаагчид ажилдаа сэтгэл хангалуун байх, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хангагдах явдал байдаг бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийг батлах явцад ч энэ асуудалд нилээд анхаарал хандуулж хамгийн хүнд, нарийн ажлыг гардан хийж байгаа архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болсныг онцолж цаашид ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top