x

Л.Ганхөлөг: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛСОН

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны Тамгын газрын дарга Л.Ганхөлөг "No War" хөдөлгөөний Э.Одбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болж, тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн талаар тайлбар мэдээлэл хийв. 

Тэрээр "Миний бие дайнгүй дэлхийн тухай уриалсан залуусын нэг. Үүнийхээ төлөө ялтан болоод шүүхийн шийдвэр уншуулсан. 13 сарын турш биднийг яллахын тулд хууль хүчнийхэн, эрх баригч намынхан бүх хүчээ хаяж зүтгэлээ. Зөвлөх өмгөөлөгч гэдэг хүнийг шүүх хуралдаанд оруулж хяналтаа тавьсан. Шүүх хуралдааны шийдвэр гарснаас хойш МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шүүх хуралд маш их өндөр ач холбогдол өгч, шүүх хурал хэрхэн явагдаж байгааг хянаж ажиглаж сууснаа нотолж маш яаран жиргээнд өөрийн постоо оруулсан.

Өчигдрөөс эхлээд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ асуудалд Засгийн газар, эрх баригч хүчин ямар ч холбоогүй мэтээр тайлбарлаж, тайлбараа хийхдээ "Эдгээр иргэдэд үг хэлж үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэнийх нь төлөө ял өгөөгүй" гэх утга агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлж, дайныг нь эсэргүүцсэн гэж яллаагүй боловч зорилго чиглэл нь үгээ хэлэх боломжийг, дайныг эсэргүүцэх, эрх баригчдыг шүүмжлэх боломжийг хаах шүү дээ. Энэ бол бидний амыг нь хамхихын төлөө хийж байгаа улстөрийн захиалгатай үйлдэл. Шүүхээс үг хэлж үзэж бодлоо илэрхийлснийхээ төлөө ялалж байгааг дэлхий нийт харж байгаа. Тар нар шившиг болсон. Э.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар ДЭЛХИЙН шившиг болсон. Бидний таван залуус давж заалдаж, хийсэн хэрэг байхгүй гэдгээ нотолно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top