x

Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын хийж буй хамгаалалт Ерөнхий сайдаа аврах биш "алах" шинжтэй

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Э.Одбаяр нарын таван хүнд оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулжээ. Анхан шатны шүүхээс өмнө оногдуулсан ялыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давахын шүүх нь анхан шат руу хэргийг буцаасны дараа шүүхээс гарч байгаа хоёр дахь удаагийн шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тухай олон нийтийн сүлжээнд “Хоригдоогүй нь яамай” гэж зарим нь залбирч байгаа бол “Нэгэнт эрүүгийн ял шийтгэл учраас хайран сайхан залуусын амьдралд хар толбо суулгалаа” гэж буруутгаж байгаа хүмүүс олон байна. Гэвч тэдэнд оноосон ял шийтгэл шударга, шударга бусын тухай маргааныг улам дэвэргэж, “гал дээр тос нэмсэн” мэдэгдлийг өчигдөр Засгийн газрын хоёр ч гишүүн хийгээд амжив.

Гурван өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан өндөрлөсний дараа иргэн Э.Одбаяр нар “Украины дайныг эсэргүүцсэний төлөө иргэддээ ял оноолоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, “Монголын Засгийн газар ОХУ-ын Элчин сайдын даалгавраар ажиллаж байна” хэмээн иргэд шүүмжилсэн билээ.

Гэтэл шүүхийн шийдвэр гарсны маргааш буюу өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаагүй. Иргэд үзэл болоо илэрхийлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй. Иргэн Э.Одбаяр 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ уг ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай этгээд үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар нь МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлын дагуу өнөөдөр шүүхээс шийдвэр нь гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй огт хамааралгүй хийгдсэн ажиллагаа” хэмээн мэдэгдсэн билээ.

Ингээд нэгдүгээрт, Э.Одбаяр нарт ял оноосон шүүхийн шийдвэр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр төрийг цагаатгасан зүйл болсныг олон нийт ЗГХЭГ-ын тусламжтайгаар мэдэж авлаа.

Хоёрдугаарт шүүх уг шийдвэрийг гаргахдаа “МАН-ын Хуулийн хэлтсээс анх гаргасан гомдол дээр Э.Одбаяр нарын Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шийдсэнийг гайхаж байна. Хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шүүхээр шийдвэрлүүлсэн байна” гэдэг мэдээллийг хийжээ. Тэгэхээр хэргийг шалгасан процесс дээр бас нугалаа гарсан юм байна.

Ямартай ч Э.Одбаярт оноосон ял нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй шууд холбоотой МАН-ын захиалга байсныг ЗГХЭГ-ын дарга нь зарлав. Харамсалтай нь хуулийн байгууллага уг захиалгыг гүйцэлдүүлэхдээ процессийн алдаа гаргасан гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрчээ. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг л болж байна.

Асуулт. Дорнод аймагт гарсан зам тээврийн осол нь санаатай гэмт хэрэг байсан уу? Гэмт хэрэг үйлдэгдсэн нь үнэн юм бол гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй хамаарал бүхий гэж зарласан нь “хүнд гэмт хэрэгт гүтгэсэн” үйлдэл мөн үү? Эсвэл зүгээр л Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрөө "Осол гаргасан, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээд надтай хамааралгүй” гээд хэлчихсэн бол асуудал шийдэгдчих байсан болов уу?

Гэх мэтчилэн хуулийн болон ёс суртахууны шинжтэй олон асуултыг анхан шатны шүүхийн энэ удаагийн шийдвэр олон нийтэд үлдээлээ.

Ер нь бол бүхэл бүтэн нам, Засгийн газар толгойлж байгаагийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн олон нийтийн байнгын хараа хяналт, шүүмжлэлийн дунд амьдрах ёстой гэдгээ ухамсарлах нь улстөрч хүнд байх ёстой “мораль” буюу ёс суртахуун. Гэтэл “осол гаргасан этгээдтэй хамааралтай бүхий байна” гэж хэлсний төлөө “хүнд гэмт хэрэгт гүтгэгдлээ” гэж гомдох нь нэгд яарсан, хоёрдугаарт улстөрч хүний хувьд жаахан ёс зүйгүйн дээр хуулийн мэдлэг тааруу байгаа хэрэг.

Гэтэл тэр гомдлыг нь Л.Оюун-Эрдэнэ биш, МАН-ын Хууль зүйн хэлтсээс цагдаад гаргасан гэхээр энэ ёс зүйгүй бөгөөд мэдлэггүй байдал нь нэг хүний биш, төр барьж байгаа улс төрийн нам, бүхэл бүтэн институцийн асуудал болж харагдаж байна. Тийм учраас хуулийн байгууллага, прокурор, шүүх нь ч гэсэн яг тэр түвшинд нь тааруулж ажилласан, шийдвэрээ гаргасан юм биз дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. 

“Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгч болж, Хууль зүйн сайд нь ядахдаа жаахан гаргалгаатай, хууль зүйн үндэслэлтэй юм ярихын оронд нөгөө “моральгүй” намын бүтээгдэхүүн юм болохоороо “Ерөөсөө нүүрсний мафитай тэмцэж байгаа Засгийн газрын тэмцлийг нураах гэж Ерөнхий сайдаар оролдож байна” гээд мэдэгдэл хийчихдэг гэнэ ээ. 2021 онд Дорнод аймагт зам тээврийн осол үйлдэгдэх үед “Жилийн дараа манай Засгийн газар нүүрснийхнийг будаа болгоно доо” гэдэг мэрэг төлөг лав Э.Одбаяр гэдэг хүний "шоонд" буугаагүй л байсан байх.

Тийм болохоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын хийж буй эдгээр хамгаалалт Ерөнхий сайдыг аврах гэхээсээ "алах" төлөвтэй болоод явчихлаа. Угаасаа шүүхээр ял авсан #NoDoubleStandard хөдөлгөөний залуусийн хувьд Засгийн газрыг шүүмжилдэг, Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эсэргүүцдэг нь бодитой факт. Үүнээсээ болж шүүгдсэн гэдэг нь ч олон нийтэд тодорхой байгаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга нь "Тэрнээс болоогүй шүү. Ерөнхий сайдыг гүтгэсэн шүү" гэж мэдэгдсэн нь "Би үхэхээр чи үх" гэдэг л болов. Д.Амарбаясгалангийн хувьд ийм мэдэгдлийг андуу ташаа хийнэ гэж бараг л байхгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 27 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 27 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 28 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 32 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 34 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 35 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 35 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 12 цаг 56 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 17 цаг 59 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 18 цаг 2 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 18 цаг 4 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 18 цаг 6 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 18 цаг 7 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 18 цаг 12 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 18 цаг 15 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 20 цаг 3 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 20 цаг 5 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 20 цаг 7 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top