x

Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр дараах таван үндэслэлээр огцруулах шаардлагаа танилцуулав.

Нэгдүгээрт, Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдад миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй “105 сая еюрогин баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг” гэсэн үндэслэлгүй худал гүтгэлэг цацсан. Би ХХААХҮЯ-наас тодрууллаа, Энэ төслийн төсөвт өртөг 90 сая ам.доллар юм байна. Үнийн санал нь тодорхойгүй байгаа учир баталгаа гаргах асуудал огт яригдаагүй байгаа юм байна. Баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм.

Хоёрдугаарт, Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь хэлсэн. Сонгуулийн менежер Мөнхбаярыгаа Хөгжлийн банкны Зээл хариуцсан захирлаар, ойрын хамааралтай этгээд Уянгыг байгууллагын Зээл санхүүжилтийн хэлтсийн захирлаар тус тус томилоод 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт, өөрчлөлт өөрөө санаачилж оруулаад, банкны удирдлагууд 5 тэрбум төгрөг олгох эрхтэй болсон. Ингэснээр жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон.

Чингис хаан банкийг түүний хамаарал бүхий этгээд Батхүү, Жавхлан, эхнэр Соёлмаа нь нэр бүхий компанитай хамтарч эзэмшдэг. Чингис хаан банкинд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад байхгүй болгосон. Энэ мөнгө найдваргүй болгосон үед Сангийн сайд Төрийн баталгаа гаргаж гадаад зээл төлнө гэснийг би боль гээд байгаа юм. Энийг боль гэхээр урдаас хаа хамаагүй огт худлаа арьс ширний үйлдвэр яриад байгаа юм.

Гуравдугаарт, Хаана банк, зээлийн сан байна, Б.Жавхлан тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийн Жет финанс ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэй зээл аваад, ББСБ-аас хэдэн хувийн хүүтэй зээл болгосныг мэдэхгүй. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас Пример инвестмент групп зэрэг гурван компанид зээл олгоход нөлөөлсөн байж магадгүй гэж яригдаж байна.

Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байуулж авахуулаад төлөөгүй. Энэ зээл одоо Төрийн банкинд шилжсэн гэх мэдээлэлтэй байна. Төрийн банк Сангийн сайдыг харьяанд байгаа. 

Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүг сууллахад 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүнийг юу болгож байгааг мэдэхгүй байна. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Төсөвт суусан энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг Ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна. 

Дээрх таван үндэслэлд тулгуурлан Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилт дэвшүүлсэн танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй болохыг гэрчилж байгаа тул даруй огцруулж, АТГ-аар шалгуулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 10 цаг 48 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 10 цаг 52 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 15 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 22 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 11 цаг 44 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 11 цаг 52 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 15 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top