x

Ш.Адьшаа: Ховдын ИТХ зөвхөн Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуул хийх тухай л хэлэлцэж байна

Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирснийг эсэргүүцэж буй талаараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирсэн. Тус хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заалтыг оруулж ирсэн байна. Мөн тухайн орон нутагт уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд ажлын байр бий болгох, монгол болон гадаадын ажилчдыг авах харьцааны тухай асуудлыг хуулиар оруулж ирсэн асуудал байна.

Ийм асуудлыг өнөөдөр Монгол Улсын засгийн газар хуулиар оруулж ирж байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ярихад салбар хариуцсан сайд буюу УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ надаас санал аваагүй гэсэн. Санал аваагүй байж араар нь хулгай луйврын аргаар оруулж ирсэн нь ард нь том асуудал нуугдаж байгаа хэрэг. Уул уурхайн компаниуд тухайн орон нутагт хандив тусламж гэх өчүүхэн зүйл өгдөг. Энэ өгсөн зүйлийг тухайн орон нутгийг удирдаж байгаа Засаг дарга болон хэдхэн хүн аваад идчихдэг тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн. Үүнийг төр өнөөдөр баталгаажуулж байгаад харамсаж байна. Орон нутгийн иргэд Үндсэн хуулийн 6.2-т зааснаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ордын тухай мэдэх эрхтэй. 

Нэг жишээ ярья. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Үүнд хардлага төрж байгаа. Яагаад гэвэл ХАС-ын гэгддэг Ч.Ганхуяг хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өв тэжээл тараагаад явж байсан. Гэтэл энэ хүний ах Ч.Гантулга нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Иймд Засгийн газраас энэ төслөө татаж авахыг УИХ-ын дээр шаардсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top