x

Б.Пүрэвдорж: Долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох тухай хуулийг батлуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өндөр насны тэтгэврийн хэмжээг долоо биш таван жилээр бодож олгох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн билээ. Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ хэмээн онцолж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Б.Пүрэвдорж гишүүн дээрх хуулийг батлуулахыг шаардаж жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдлээ. 

Тэрээр "Сүхбаатарын талбайд арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цагаас долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох тухай хуулийг батлуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна. Тиймээс ард иргэд маань олноороо ирж оролцоорой.

Миний зохион байгуулах гэж буй жагсаал Монголын түүхэнд анх удаа ард иргэдийн төлөө хууль батлуулах гэдгээрээ онцлогтой. Өчигдөр намайг энэхүү жагсаалын талаар үг хэлсний дараа Х.Нямбаатар сайд "Жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая" хэмээн ярьсан. Энэ санаачилгад нь баярлалаа. Гэхдээ доромж маягтай буюу цөөхөн хүн оролцох нь хэмээн хандаж байх шиг байсан.

Тус жагсаалд хөдөө орон нутаг гэлтгүй бүгд ирээрэй хэмээн хүсье. Мөн зарим хүн 2018 онд тэтгэврээ тогтоолгосон иргэд яах вэ, долоон жилээр тогтоолгочихсон нь хохирч үлдэж байна гэсэн сэтгэгдэлтэй байсан. Гэвч батлуулах гэж байгаа хуульд өндөр настны тэтгэврийн долоон жилийг таван жил болгох тухай хууль юм. Тиймээс 2018 оноос хойш тэтгэврээ долоон жилээр тогтоолгосон хүний тэтгэврийг буцааж таван жил болгоно. Тэтгэвэрт гарчихсан хүмүүс нэгэнт долоон жилээр бодуулчихсан юм чинь гээд хойш сууж болохгүй. Бүгдээрээ хамт тэмцээрэй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top