x

А.Цэрэнбат: У.Хүрэлсүх ямар Богд Зонхов бурхан уу? Энэ хүний сарын төсөв хоёр тэрбум, өдрийн төсөв 78 сая байна

Ардчилсан Намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намаас 2023 оны улсын төсвийн төсөлд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, төслийг эргүүлэн татах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ. 

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "Ерөнхийлөгчийн төсөв 26 тэрбум байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын жилийн төсөв 5-7 тэрбум төгрөг байсан. Гэтэл яагаад У.Хүрэлсүхийн төсөв 26 тэрбум төгрөг болчхов. У.Хүрэлсүх ямар Богд Зонхов бурхан уу, нэг л хүний институц. Зөвлөхүүдийн цалин, Тамгын газрынхны цалин гээд жилдээ таван тэрбумын төсөвтэй ажил хийдэг байсан. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сарын төсөв хоёр тэрбум, өдрийн төсөв 78 сая байна. Бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт төсвөө татаж ав гэх шаардлагыг 2022 оны аравдугаар сарын 17-нд хүргүүлсэн. 

Ан-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, өнөөдөр дахин шаардлага хүргүүлэх гэж байна. Үүнд төсвөө буцааж ав, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ж.Болд нарыг ажлаас нь чөлөөлөх гэх зэрэг таван шаардлага бий. 

Хариуг нь арваннэгдүгээр сарын 11-н гэхэд өгч, төсвөө татаж авахгүй бол 14-нөөс бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна" гэж мэдэгдлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top