x

ФОТО: УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажлын айлчлал хийж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ хоорондын харилцаа өнгөрсөн 32 жилийн хугацаанд хурдацтай хөгжиж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. БНСУ нь Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн манай гуравдагч хөрш, ойр дотнын түнш орон юм.  Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Үүн дээрээ тулгуурлан парламентын ардчиллыг бэхжүүлэн төгөлдөржүүлэх чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, тэр дундаа БНСУ-ын Үндэсний ассамблейгаас хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа, нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулдаг арга хэлбэр, гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцооны сайн туршлагаас суралцах зүйл бидэнд бий хэмээн тэмдэглэв.

Мөн Монгол, Солонгос хоёр улс байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлж байгааг тэмдэглээд, ногоон эдийн засагт суурилсан бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг хоёр талаас дэмжиж  ажиллахын чухлыг онцлов.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотолж, цаашид Парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал Улсын Их Хурлын даргын түвшинд найман жилийн дараа болж буйг онцолсон юм.

Ноён Ким Жин Пё хоёр улсын ойр дотны найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Тэрбээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцааг өргөжүүлэхийн чухлыг дурдав.

Монгол Улс байгалийн баялаг арвинтай бол БНСУ технологи, инновац, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй бөгөөд эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд хоёр улсын хамтарсан “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулахаар болсон хэмээн онцлоод парламентаас дэмжиж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 41 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 41 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 42 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 58 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 1 цаг 4 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 31 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 1 цаг 31 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 1 цаг 32 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 1 цаг 34 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 1 цаг 35 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 2 цаг 20 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 2 цаг 20 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 2 цаг 21 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 25 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 25 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 2 цаг 26 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 27 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 2 цаг 28 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 2 цаг 28 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 14 цаг 49 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top