x

Ш.Адьшаа: Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагын өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Төрийн албан хаагчид ипотекийн зээлээс бусад зээлд хамрагдахыг хязгаарлаж байгаа юм байна. Энэ зээлийн хүртээмж ямар байна вэ? Орон сууцтай болохын тулд арилжааны банк, найз нөхөд, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлага үүснэ. Төрийн албан хаагчид бол хамгийн бага хүрч ядсан орлоготой хүмүүс. Олон эх үүсвэрээс зээл авахыг хуулиар хязгаарлавал төвөгтэй байдал үүснэ. Төрийн албан хаагчид заавал ядуу тарчиг амьдралтай байх ёстой юм уу? Хуульд хориглоогүй үйл ажиллагаа явуулаад таван төгрөг олохыг нь төр яагаад зөвшөөрч болдоггүй юм бэ? Төрийн албан хаагч гэхээрээ ядарсан амьтан байх ёстой юм уу? Төрийн албанд ажиллах хүн олдохоо байлаа" хэмээв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрийн албан хаагчид АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн жилийн орлогынхоо 80 хувиас дээшгүй хэмжээний зээл авахыг хориглох заалт оруулж ирсэн. Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг гэсэн судалгааг АТГ гаргасан байна. Уг судалгаанд үндэслэж хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн. Төрийн алба авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлага байна. 

Эрүүл мэнд, орон сууцны зээлээс бусдыг АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид авахыг хуулиар хориглох заалттай хуулийн төсөл өргөн барьсан.

Төрөөс баталгаа гаргасан төсөл хөтөлбөрийг улс төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдаар дамжуулж авсан гэмт хэргийг хоёр жилийн хугацаанд ярьж байгаа. Улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий сан, ЖДҮ, Хөгжлийн Банк, тариалан эрхлэх сан зэргээр дамжуулж зээл авснаар манай улсад ямар эрсдэл үүссэнийг бүгд л мэдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top