x

Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэрэгжиж буйд талархал илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон. Айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайдад Ерөнхий сайд талархаад айлчлалаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршилгыг Монголд нутагшуулах, авлигаас ангид засаглал, хуримтлалын нэгдсэн сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбарт Сингапур улстай үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон. Элчин сайд Эрик Теогийн Монгол Улсад хийж буй энэ айлчлал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ярьж тохирсон зүйлийг урагшлуулах, ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажилд анхаарч ажиллаж байгаагаа Элчин сайд онцоллоо. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Хот зохион байгуулалтын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хот төлөвлөлтөд хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэллээ. 

Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах, тээврийн хэрэгслийн цахим системд нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтран ажиллаж байгааг Элчин сайд тэмдэглээд “Энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнтэй болсон нь түгжрэлийг бууруулахад Засгийн газар илүү анхаарч буйн илэрхийлэл” хэмээн хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны долдугаар сард Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар ярьж тохирсон зүйлсийг үр дүнд хүргэж, бодит ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 10 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 10 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 11 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 11 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top